Долоон төрлийн татварыг эргэж харахыг хүсэв

Мэдээ


УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүн Б.Бат-Эрдэнэ шинэ он гарангуут хэрэгжиж эхлэх долоон төрлийн татварын зохицуулалтыг эргэж харахыг гишүүдээс хүсэв. Тухайлбал шатахууны онцгой албан татвар, ХХОАТ, нийгмийн даатгалын шимтгэл, суудлын автомашины татвар, тамхи согтууруулах ундаа, хадгаламжийн хүүгийн татвар зэрэг юм. Эдгээр татварын талаар ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг авахаар болж буйтай холбогдуулан тус сангаас Монгол Улсад санал болгосны дагуу дээрх татваруудыг нэмж байгаа гэж Засгийн газар тайлбарлаад байгаа билээ.

Б.Сэлэнгэ


САНАЛ БОЛГОХ