Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах ажил урагшиллаа

Мэдээ


УИХ-ын даргын захирамжийн дагуу байгуулагдсан Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо. Уг Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Т.Аюурсайхан, О.Батнасан, Д.Гантулга, Д.Оюунхорол, Н.Учрал, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар багтсан байна. Анхны хуралдаанаар Дэд ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт Дэд ажлын хэсгийнхэнд хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулахдаа эрдэмтэн, судлаачдаар нээлттэй хэлэлцүүлэх, бусад орны Улс төрийн намын тухай хуулиудыг судлах чиглэл өглөө.


САНАЛ БОЛГОХ