“Amazon” компани "Target"-ийг өөрийн болгох уу

Мэдээ

“Amazon” компани энэ онд дэлгүүрийн бизнесээ улам идэвхжүүлж магадгүй байна. Тус компани 2018 онд АНУ-д “Walmart”-ийн дараа хоёрдугаарт бичигддэг жижиглэн худалдааны "Target" бөөний дэлгүүрийг худалдаж авна гэж судалгааны "Loup Ventures" байгууллагын шинжээчид таамагласан байна. “Target”-ийн худалдан авагчдын дийлэнх нь хүүхдүүдээ хардаг ээжүүд байдаг, мөн дэлгүүрийн бүтцийн хувьд удирдахад хүндрэл багатай нь “Amazon”-д давуу тал болно гэж шинжээчид тайлбарлажээ. Хэдий тийм боловч энэ талаар дээрх хоёр компани аль аль нь тайлбар өгөхөөс татгалзсан байна. Хэрэв “Amazon” компани “Target”-ийг худалдаж авбал нийт дэлгүүрийнх нь тоо 2300 болж өснө. “Walmart”-ийн 12 мянга орчим салбар дэлгүүртэй өрсөлдөх нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа аж.

“Amazon” компани өнгөрсөн наймдугаар сард “Whole Foods Market” супермаркетийн 470 сүлжээ дэлгүүрийг 13.7 тэрбум ам.доллараар худалдаж авсан байна. Тус компанийн хувьцааны ханш өнгөрсөн онд 56 хувиар өссөн бол “Target”-ийнх эсрэгээрээ 10 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


САНАЛ БОЛГОХ