Амралтын өдрийн хөтөч
Бид 5 дахь өдөр бүр амралтын өдрийн хөтөч мэдээллийг хүргэж байхаар боллоо. Шинэ он эхэлсэн учир шинэ төлөвлөгөөнүүдийг эхлүүлэх цаг болж. Та амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрөөх гэж байна? Үд хүртэл унтаад, идээд зурагт үзээд өдөржин гэртээ өнжих амралт биш шүү. Чөлөөтэй байгаа энэ л өдрөөрөө тархиа сэргээж, биеэ хөгжүүл, сонирхолтой арга хэмжээнд оч, найз нөхөдтэйгөө уулз. Энэ амралтын өдрүүдийг үр бүтээлтэй байлгахад туслах арга хэмжээнүүдийн жагсаалтыг ubinfo хүргэж байна.
Хагас сайн өдөр /2018.01.06/
1. English Adventure Club
Сонсоод ойлгодог , үгээ мэддэг боловч ярьж чадахгүй байх нь бидэнд тулгардаг томоохон асуудлуудын нэг яах ийн аргагүй мөн билээ. Харин энэхүү дутагдлаа багасгахыг хүсвэл English Adventure Club- ийг сонирхоод үзээрэй Манай English Adventure Club нь нөхөрсөг тав тухтай орчинд бусадтай нөхөрлөнгөө өвөрмөц, хялбар, сонирхолтой аргуудаар сонсгол болон ярианы чадвараа дээшлүүлэхэд зорьж байгаа юм.
Хаана: Ziferblat Ulaanbaatar, Өргөө-2 кинотеатрын эсрэг талд, Монголын Залуучуудын Холбооны 3-р давхар
Хэзээ: 2018.01.06 14:00 цагт
Үнэ : 5000 төгрөг
2. Япон хэлний ярианы клуб
Япон хэл соёлыг сонирхон судалдаг, мөн япон хэл сурах гэж байгаа хүүхэд залууст зориулсан япон хэлний анхан шатны ярианы клуб. Ижил хобби сонирхолтой найзуудтай болж Япон хэлний ярианы чадвараа сайжруулан улмаар манай төвөөр дамжуулан япон улсад суралцах боломжтой. Та бүхэн хөтөлбөрт хамрагдсанаар чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх Япон хэлний үгсийн сангаа нэмэгдүүлэх уншсан номоо бусдад ярьж өгөх ярианы чадвар болон илтгэх чадвараа нэмэгдүүлэх боломжтой болно. Мөн Япон хэл дээрх цахим номууд , Үг цээжлэх зөвлөмж зэргийг ҮНЭГҮЙ авах боломжтой.
Хаана: Чингэлтэй дүүрэг Татварын ерөнхий газрын хажууд байрлах Тод тауэр 9 давхарт
Хэзээ: 2018.01.06 14:00 цагт
Үнэ :Үнэ төлбөргүй
Холбоо барих: 99053157, 80009816, 99778964
3. Bayarsaikhan Photo Art Exhibition
Сүүлийн 3-4 жил уул хадаар явж байгалын сайхныг сэтгэлдээ, камертаа буулгадаг сайхан хоббитэй болсондоо их баяртай байдаг. Та бүхэндээ уран бүтээлээсээ түүвэрлэн нэгэн үзэсгэлэн гаргахаар боллоо. Хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна. Үзэсгэлэн 2017 оны 12 сарын 8-ны 17/30 нээгдэнэ.
Хаана: Contemporary Art Center of Mongolia
Хэзээ: 2018.01.06-07 11:00 цагт
4. Утаанаас уушгиа хамгаалцгаая
Нээлттэй өдөрлөг Бадамлянхуа Йога төвөөс биеэ эрүүлжүүлэх нээлттэй өдөрлөгт урьж байна. Хичээл анхан, дунд, жирэмсэн эхчүүдэд гэсэн ангиллаар явагдана.
Хаана: Бадамлянхуа Йога төв
Хэзээ: 2018.01.06 09:00-19:00 цагт
Холбоо барих: 99226484
5. Спартак - Номын нээлт
Спартак зохиол нь саяхан монгол хэлнээ орчуулагдан шинээр хэвлэгдэж гарлаа. Энэхүү зохиолын анхны монгол орчуулга нь социализмын үед 70аад онд гарсан. Энэ удаад орчуулахдаа баримталсан зарчим нь орчин цагийн монгол хэлэнд ойртуулж, тухайн эх зохиол, зохиолчийн техник, ур чадварыг эвдэхгүй, монгол хэлнээ оновчтой буулгаж, дэлхийн агуу түүхийг мэдлэг оюунд тань хувь оруулахыг зорьжээ.
Хаана: Internom номын дэлгүүр
Хэзээ:2018.01.06 13:30 цагт
6. Wine and Canvas
Хоёр цагийн турш хүссэн зургаа мэргэжлийн багшийн хамт зурж, хамт олон найз нөхөдтэйгөө дарс уунгаа цагийг хөгжилтэй өнгөрөөх боломж. Та зөвхөн оч. Бусдыг тэд бэлдэнэ.
Хаана: Зайсан, Buddha Indoor Street
Хэзээ: 2018.01.06 19:00 цагт
Үнэ: 25,000 төгрөг
7. Уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөр
Монголын Уран Зургийн галерей нь дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг сонгон цуглуулж, сан хөмрөгөө баяжуулах, судлан сурталчлах, хадгалж хамгаалах, нийгэм, түүх, соёлын хөгжлийн зүй тогтлыг баримтжуулах, дүрслэх урлагаар дамжуулан үзэгчдэд гоо зүй, урлагийн боловсрол олгох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний байгууллага. 2018 оныг “УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон ажиллахаар залуу уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх, бүтээл туурвилаа олон нийтэд чөлөөтэй илэрхийлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхээр “УРЛАХУЙ” үзэсгэлэнгийн танхимд уран бүтээлээ дэлгэн толилуулах, бүтээлээ арт шопоор худалдан борлуулах боломжийг олгож уран бүтээлч таныг урьж байна.
Хаана: Соёлын Төв Өргөө “Б” корпус, Монголын Уран Зургийн Галерей
Хэзээ: 2018.01.06-07 10:00 цагт
Бүтэн сайн өдөр /2018.01.07/
1. Цэцээ гүн алхалт
Бидний энэ амралтын өдрийн алхалт Богд хан уулын оргил Цэцээ гүнрүү аялах алхалтыг зохион байгуулж байна. Цэвэр цэнгэг агаарт , өөрийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж хамтдаа алхацгаая. Улсын Драмын Эрдмийн театрын урд талбайд цуглаж аялагчдаа бүртгээд нэгдсэн журмаар аялалдаа гарна.
Хаана: Богд хан уулын оргил Цэцээ гүн Төв аймаг Манзушир
Хэзээ: 2018.01.07 09:00- 18:00 цагт
Үнэ: 10.000
2.Улаанбаатарын төлөө утааны эсрэг босоцгооё! Сэрцгээе!
Агаарын бохирдлын эсрэг тэмцлийн нэг хэлбэр нь үхсэн мэт хэвтэцгээх .Лондонгийн оршин суугчид агаарын бохирдлын эсрэг олон шатлалтай тэмцсэний нэг нь Тээврийн яамныхаа хажууд үхсэн мэт хэвтэцгээх байсан юм. Дуу хоолойгоо нэгтгэж дуулгах газарт нь дуулгах цаг нь болсон. Монголын утаа хэтэрлээ, дэлхийд тэргүүллээ энэ гавьяа гэж үү? Үүний эсрэг хамтдаа жагсацгаая, тэмцэцгээе. Арга хэмжээ авахыг шаардацгаая. Төрийн ордны хоёр талын замаар маск зүүж, машин тэрэг бүх зүйлээ зогсоогоод үхсэн юм шиг хэвтэцгээж эсэргүүцлээ илэрхийлэe. Видeо контeнт хийж олон улсад, олон улсын байгууллагуудад хүргэцгээе.
Хаана: Сүхбаатарын талбай
Хэзээ: 2018.01.07 10:00 цагт
3.W4C: 14:50. Луужингаа Тохируулах цаг
Эрхэм танд шинэхэн 2018 оны мэндийг хүргэе! Year Compass Workshop буюу Жилийн луужингаа тохируулах бүтээлч арга хэмжээнд урьж байна. Бид 4 дэх жилдээ Year Compass Workshop-г амжилттай зохион байгуулж байна. Энэхүү уулзалт нь хүрэлцэн ирсэн хувь хүн бүрт - улиран өнгөрч буй 2017 ондоо ямар амжилт бүтээл гаргаснаа, юу суралцаж ойлгосноо эргэцүүлэн дүгнэж, - айлчлан ирж буй 2018 оныхоо зорилго, зорилт, төлөвлөгөөг урьд өмнө нь хийж байгаагүй сонирхолтой байдлаар хийх боломжийг олгох болно. Ингэхдээ бид хамтдаа Year Compass буюу Жилийн луужин хэмээх сонирхолтой, бүтээлч бяцхан номыг ашиглах болно. Өөрөө өөртэйгөө тулж ярилцах бүтээлч цагийг бүү алдаарай! Уйдахгүй гэдгийг амлая! Уулзалт нь хүн бүрт нээлттэй.
Хаана: Union building (Нарны зам S Outlets дэлгүүрийн баруун талд), А блок, 13-р давхар 1307-2 тоот
Хэзээ: 2018.01.07 14:50-17:30
Үнэ: 10,000 /Хураамж нь хүн бүрийн хувьчлан ажиллах Year Compass бяцхан номыг хэвлэх болон цай кофены завсарлагын зардалд зориулагдах болно./
Холбоо барих 99052031
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй