“Ledvir”, “Harvoni” эмийн төлбөрийг банкны зээлээр төлөх боломжтой болов

Эрүүл мэнд

Элэгний С вирусийн эмчилгээний “Ledvir” болон “Harvoni” эмийн төлбөрийг банкны зээлээр төлөх боломжтой болж байна. Үүнтэй холбоотой санамж бичгийг Хас банк, Эрүүл мэнд, Спортын яам болон С вирусийг тоолох итгэмжлэгдсэн лабораториуд, С вирус устгах эм ханган нийлүүлэгч байгууллагууд үзэглэлээ. Энэ хүрээнд Хас банк иргэдэд гурван жилийн хугацаатай дөрвөн сая хүртэлх төгрөгийн зээлийг тогтмол орлоготой, элэгний С вирусийн эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэдэд 1.2 хувийн хүүтэйгээр олгохоор болсон юм. Зээл авсан иргэд мөнгөө тусгай картанд оруулж, санамж бичиг байгуулахад хамтарч байгаа хувийн эрүүл мэндийн байгууллагуудаас С вирусийн эмчилгээтэй холбоотой үйлчилгээ авах, “Ledvir” болон “Harvoni” эмийн төлбөрийг хийх бололцоо бүрдэж байна. Үүнээс өмнө “Монгол эм импекс” компани Капитал банктай гэрээ байгуулж, иргэдийг “Ledvir” эмийг зээлээр авах нөхцөлийг бүрдүүлж байсан юм.


САНАЛ БОЛГОХ