Сүү, гурилын импортын зөвшөөрөл олгож байна

Мэдээ


АНУ-ын иргэдийн хэрэглээний зээлийн хэмжээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард сүүлийн 16 жилийн дээд түвшинд хүрч өссөн гэдгийг Холбооны Нөөцийн банк мэдээллээ. Хэрэглээний зээлийн хэмжээ 28 тэрбум ам.доллараар өссөн нь жилийн дүнгээр 8.8 хувиар өссөн дүн юм. АНУ-д баярын улирал тохиохтой зэрэгцээд иргэдийн зээлийн картны хэрэглээ огцом нэмэгджээ. Ялангуяа, тээврийн хэрэгслийн худалдан авалт хамгийн их өссөн байна. Түүнчлэн АНУ-д хэрэглэгчийн итгэлийн индекс 17 жилийн дээд түвшинд хүрч өссөн аж. Мөн орон сууцны үнэ нэмэгдэж, хөрөнгийн зах зээл хамгийн дээд түвшиндээ хүрч тэлсэн нь америкчуудын орлого, хэрэглээний зээлийн хэмжээнд нөлөөлж байна гэж шинжээчид тайлбарлажээ.


САНАЛ БОЛГОХ