Х.Баттулга: УИХ-ыг тараах саналыг дэмжинэ

Мэдээ


Утааны сэдвийг анхаарлын төвд авчирч, дүлий төрийг түргэн авахуулав

Төр засаг, нийслэлийн удирдлагууд олон жил ярьж, олон ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлж бас, олон арван тэрбум төгрөг зарцуулж ирсэн Улаанбаатарын утаа энэ өвөл онцгой их, илүү өтгөн, улам хортой байна. Нийслэлд, тэр дундаа утааны бүсэд амьдарч буй сурагч хичээлдээ явах замдаа угаартаж, анги дээрээ ухаан алдсан тохиолдол урьд өмнө арай ч сонсогдож байсангүй. Гэхдээ нийслэлийнхэн нийтээрээ чимээгүй хордож байсан өнгөрсөн он жилүүдийг энд үгүйсгэхгүй. Харин “Ийм л байсан, цаашид ч гэсэн тийм л байна” гэх гутранги бодол тээж, өвлийн гурван сарыг өнгөрөөгөөд мартаж болохгүй гэсэн дохиог парламентыг тараах анхааруулгаар Ерөнхийлөгч өглөө.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн ажлын сүүлийн өдөр УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн үгэндээ “Утааны талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол УИХ-ыг тараах санал оруулна” хэмээн мэдэгдсэн нь байх ёстой үзэгдэл мэт болтлоо угжирсан утааны сэдвийг анхаарлын төвд авчирч, дүлий төрийг түргэн авахуулав. Зөвхөн Ерөнхийлөгч бус сөрөг хүчин ч ард иргэдийн халаас руу гар дүрсэн, аж ахуйн нэгжийг Б.Ганбаяр / ЗГМ © сульдаасан шийдвэрээ эргэж харахгүй бол УИХ-ыг тарах ёстой гэсэн улс төрийн мэдэгдэл хийсэн нь хүч нэмлээ. Лхагва гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр телевизэд ярилцлага өгч, өөрийн үйл ажиллагааны чиг шугам болон зорилт, зорилгынхоо талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр “ард иргэдийн зүгээс эрх баригчдад итгэх итгэл алдарч байна. Энэ талаар олон ч гомдол, санал ирсэн.

Нийслэл төсвийнхөө арван төгрөг тутмыг есийг нь татвар төлөгчдөөс бүрдүүлдэг
Ингэхдээ УИХ-ыг тараах тухай санал ч олноор ирүүлж байгаа. Миний хувьд үүнийг УИХ дээр хэлсэн. УИХ-ын нэр бүхий гишүүд ч хэлж байна лээ. Би энэ саналыг дэмжинэ” хэмээн тодорхой ярив. Харамсалтай нь онц байдал зарлах хэмжээнд хүрсэн утааны асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед гишүүдийн ирц хангалтгүй байлаа. Мөн одоогоос яг нэг жилийн өмнө ҮАБЗ хуралдаад УИХ, Засгийн газар, нийслэлийн удирдлагуудад өгсөн үүргээс нэг нь ч хэрэгжээгүй. Гэсэн атлаа зуух, агаар цэвэршүүлэгч тараах, маск зүүлгэх зэрэг түр аргацаасан, нүд хуурсан ажлууд хийхээр УИХ-аар танилцуулж суугаа УИХ, Засгийн газар өөрөө угаартаад, ухаан санаа нь балартаа юу гэлтэй. Ийм байдлаар яривал энэ УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжих хэрэгтэй. Ерөнхийлөгч “Өнөөдөр гэрийг дулаалах тухай яриад байна. 1.5- 2 сая төгрөгөөр таван ханатай гэр дулаална гэнэ. Энэ мөнгө гэр хороололд амьдарч байгаа улсад байхгүй. Утааг ажилгүйдэл ядууралтай хамт тэглэхээс өөр арга байхгүй. Богд уулаа тойрсон дагуул хотуудыг бий болгоё. Дагуул хотууд руу нүүдлээ зоригтой эхлэх хэрэгтэй. Зарим яамд, агентлагуудаа гаргая. Хөдөлгөөн хийгдээд эхлэнгүүт хөдөөгийн нүүдэл ихэснэ. Ахуйг нь өөрчилье.

Энэ шийдлийг одоо хийхгүй бол дөрөвдүгээр сард газар гэснэ, ажилгүй иргэдээ ажилтай болгоё. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээ ажилд оруулъя. Хүмүүсээ насаар нь ангилаад ажилтай, мэргэжилтэй болгоё” гэв. Үнэхээр Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн энэ УИХ, Засгийн газарт онцгой итгэл үзүүлсэн. УИХ-д 65 гишүүн сонгогдсон үнэмлэхүй нэг нам засгийн эрхийг дангаар барьж буй. Засгийн газраа 100 хувь парламентаас бүрдүүлж, давхар хамгаалалттай, бяртай сайдуудтай Засгийн газарт хориг, завсарлагын аль нь ч үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл ард түмэн МАН- ыг дэмжсэн шиг дэмжиж, үнэмлэхүй олонхтой УИХ-ын улс төрийн хамгаалалтыг Засгийн газарт давхар өгсөн. Ажил хийхэд саад тотгор алга. Хэрэв энэ боломжийг ашиглаж, Засгийн газраа ажиллуулж чадахгүй бол Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн энэ УИХ тарах нь хамгийн зөв алхам.




САНАЛ БОЛГОХ