АН: Тайван жагсаалд улс орон даяар нийт 60 мянган иргэн оролцлоо

Мэдээ

Зaсгийн газар ОУВС-тай хэлэлцээ хийж байгаа энэ үед Ардчилсан нам өнөөдөр бүх нийтийн тайван жагсаал зохион байгууллаа. Жагсаалын үеэр Төв талбайд 35 мянга, харин хөдөө орон нутагт 25 мянга нийт 60 мянган иргэн орон даяар оролцсон гэж Ардчилсан нам мэдээлсэн юм. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр чуулганы хуралдаанд оролцохгүй, олон нийтийн цуглаанд оролцох болсноо мэдэгдсэн. Тус намын зүгээс эрх баригч нарт хандан татварын нэмэгдлийг цуцлах, агаарын бохирдлыг бууруулах мөн үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг зогсоох гурван заалт бүхий шаардлага хүргүүлээд байгаа юм. Харин энэ шаардлагын хариуг I сарын 31-нд УИХ-аас Ардчилсан намд хүргүүлсэн. Шаардлагын хариу бичигт Ардчилсан намын шаардлагад дурдсан зарим асуудал бүрэн шийдэгдэж, ойрын хугацаанд холбогдох шийдвэр гарах нь тодорхой болсныг онцолсон байна. Мөн хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон шаардлагад дурдсан бусад татварыг бууруулах чиглэлээр уих-аас батлан гаргасан хууль тогтоомж, ЗГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар дурджээ.

Харин Ардчилсан намын зүгээс есөн төрлийн татвар цуцлуулах шаардлагаас зөвхөн нэгийг нь буюу ХХОАТ-ын шатлалыг зогсоосон гэж үзэж байгаа юм. Мөн эрх баригчид өрийн хэмжээг 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, татвар нэмсэн, халамжийн төсвийг гурав дахин өсгөсөн гэж сөрөг хүчин үзэж байна. Тиймээс Ардчилсан намын Удирдах зөвлөлийн шийдвэр гарсны дараа буюу ирэх полоо хоногоос дахин шаардлага хүргүүлэх товтой байгаа талаараа мэдээлсэн юм.



САНАЛ БОЛГОХ