Хариуцлага нэхэж жагсав

Сурвалжилга


УИХ-д есөн суудалтай Ардчилсан нам, парламентын гадна үлдсэн МАХН-ын гишүүд дэмжигчид, иргэний нийгмийн зарим байгууллага хамтран эрх баригчдын эсрэг улс төрийн жагсаал хийлээ. Энхтайвны өргөн чөлөө, Тусгаар тогтнолын талбай, баруун дөрвөн зам зэрэг тал талаас жагсаалд оролцогчид, хэсэг бүлгээрээ ирсээр төв талбай дээр нийлэв. Тэд “Шатахууны хомсдолд орсон монголчууд”, “Хүрэлсүхээс хүлээсэн итгэл замхарлаа”, “Монголын тархи Солонгос, АНУ-руу гоожоод дууслаа”, “УИХ нь ОУВС билээ...” зэрэг лоозон барьсан байв. Бас “Хонхны дуутай”. Туг, далбаа, уриа, лоозон барьсан тэд эрх баригч намаас мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлэхийг шаардаж байв.

Жагсаалын үеэр АН-ын удирдлагууд “Өнөөдөр Монгол өөрийнхөө эрхээр зовох, хүний эрхээр жаргах уу гэдэг сонголт дээр ирсэн. 2012-2016 онд эдийн засгийн хамгийн хүнд үе байсан. Тэр үед монголчууд өөрийнхөө эрхээр зовсон юм. Өнөөдөр эдийн засаг өссөн ч ард иргэдэд мэдрэгдэхгүй байна. Татвараар дарамталж байна. Өнөөдөр цаг үе өөр болсон. Монголчууд Монголдоо бүтээх тэр сайхан сэтгэлийг ухрааж, халамжийн орон болгохыг хүсэхгүй байна. Тиймээс бид Засгийн газраас шаардаж байна” гэсэн юм.


САНАЛ БОЛГОХ