"NFL"-ийн үзэгчдийн тоо огцом буурч байна

Спорт

АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лиг буюу "NFL"-ийн үзэгчдийн тоо сүүлийн жилүүдэд огцом буурч байна. Хэдий тийм боловч компаниуд тоглолтын шууд дамжуулалтын дундуур зар сурталчилгаагаа цацахад их хэмжээний мөнгө зарцуулсаар байгаа юм. 2015 онд 114.4 саяар хэмжигдэж байсан үзэгчдийн тоо өнгөрсөн онд 111.3 болтлоо буурчээ. Гэсэн ч “NFL”-ийн тоглолтууд хамгийн өндөр хандалттай телевизийн 50 хөтөлбөрийн тоонд багтсан хэвээр байгааг nielsen судалгааны байгууллага мэдээллээ. Тодруулбал, 2017 онд үндэсний хөлбөмбөгийн лигийн тоглолтууд нийт хандалтын 39 хувийг бүрдүүлжээ.

Хамгийн нэр хүндтэй “Super Bowl”-ийн тоглолтын дундуур явах зар сурталчилгааны дундаж ханш тасралтгүй өссөөр байгаа аж. Тухайлбал, 2013 онд дөрвөн саяар хэмжигдэж байсан үнэлгээ өнгөрсөн онд таван сая ам.доллар болж нэмэгджээ. “Standard Media Index”-ийн мэдээлснээр, 30 секундийн зар сурталчилгааны үнэ 2017 онд 1.2 хувиар өсөж, 505 мянган ам.долларт хүрсэн байна.




САНАЛ БОЛГОХ