"Exxon Mobil", "Chevron" компаниуд газрын тосны өсөлтийн мөчлөгийг алдсан уу

Мэдээ

Газрын тосны ханш өнгөрсөн зургадугаар сараас хойш 50 хувиар өссөн ч салбарын аваргууд болох "Exxon Mobil", "Chevron" корпорациуд үр шимийг нь хүртэж чадаагүй байна. "Exxon"-ийн боловсруулах үйлдвэрүүдийн ашиг зорилтот түвшинд хүрээгүй. Энэ нь хувьцааны ханш зургаа шахам хувь унахад хүргэжээ. Гэхдээ компанийн гүйцэтгэх захирал Мозамбик, Шинэ Гвинейд нээгдсэн ордууд энэ оноос ашгаа өсгөх хөшүүрэг болно гэж мэдэгдсэн. "Chevron"-ийн удирдлага ч мөн адил энэ онд томоохон шинэчлэл хийхээ мэдэгдсэн. Өнгөрсөн онд нөөц нь шавхагдсан цооногуудыг орлохуйц хангалттай нөөц бий гэдгийг дурдсан юм. Мөн Австрали болон Казахстанд эхлүүлсэн мега төслүүд энэ оноос өгөөжөө өгнө гэж тооцож буй. Ингэснээр компанийн олборлолт 4-7 хувиар өснө гэж таамаглаж байна.



САНАЛ БОЛГОХ