Жефф Готтлиб: Монгол Улсын ЗГ ОУВС-ийн хөтөлбөрийн ихэнх зорилтоо биелүүлж чадсан
ОУВС-ийн ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж хэд, хэдэн асуудлаар тохиролцоонд хүрч чадсан тухай Засгийн газар мэдээллээ. Олон улсын валютын сангийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб "Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд ихээхэн хүчин чармайлт гаргасны дүнд өмнөө тавьсан ихэнх зорилтоо биелүүлж чадсан" гэж дүгнэж байна. Монгол Улс энэ хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэхийн төлөө байгааг донор улс, байгууллагуудад уламжилна гэдгээ илэрхийлээд улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх нь хөтөлбөрийн хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлнэ гэж онцолсон байна. Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсвийн сахилга бат сайжирч, алдагдал бууран орлого нэмэгдэж, гадаад валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрч, гадаад хөрөнгө оруулалт өсөж байгааг онцолж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй