Монгол эдийн засгийн эрх чөлөөгүй орноор нэрлэгдэв

Мөнгө ба бизнес


Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөөр 180 орноос 125-д бичигджээ


Чөлөөт зах зээлээр замнаад 30-аад жилийн нүүр үзэх гэж буй Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгүй байна. Төв Азид чөлөөт эдийн засгийн түүдгийг асаасан хэмээн цээжээ дэлддэг монголчууд өнөөдөр эдийн засгийн эрх чөлөөгөөрөө сүүл мушгиж, эрс хоцорч явна. Эдийн засгийн энэ боогдмол эрх нь бидний сонгосон зах зээлд, тахин шүтсээр ирсэн ардчилсан засаглалд аюулын харанга хангинуулж эхэллээ. АНУ-ын Вашингтон хотод төвтэй Heritage Foundation байгууллагаас Монгол Улсыг эдийн засгийн бараг эрх чөлөөгүй орнуудын тоонд багтаажээ. Тус байгууллага 1995 оноос хойш чөлөөт зах зээлийг хөхиүлэн дэмжих зорилгоор улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтийг тооцож эхэлсэн. 2018 оны байдлаар Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөөр дэлхийн 180 орноос 125-д бичигдэж, Латин Америийн Гайти, Африкийн Гана улсын араас жагсчээ. Зөвхөн дэлхийд төдийгүй бүс нутагтаа ч манай улс сүүл мушгиж, 43 орноос 27-д бичигдсэн байна. Heritage Foundation байгууллагаас манай улсын эдийн засгийн эрх чөлөөнд хэд хэдэн дүгнэлт хийсэн.


Нэгдүгээрт, Монгол Улс эдийн засгийн холбогдох бүх эрхийг эрхзүйн хүрээнд хамгаалсан хэдий ч хэрэгжилт сул, эрх чөлөө нь хаалттай хэвээр байгааг онцолсон байна. Мөн эдийн засгаасаа түрүүлсэн улс төрийн эрх чөлөөтэй. Бизнес, эдийн засгийн харилцаанд улс төр, шүүх засаглалын нөлөө их байдгийг дурджээ. Эдийн засгийн эрх чөлөөг авлига, хээл хахуулийн бараан сүүдэр дагадаг. Авлига нь улс төрийн соёл бүрэн тогтож төлөвшөөгүйгээс үүдэлтэй гэсэн дүгнэлтийг Heritage Foundation хийжээ. Тиймээс эдийн засгийн эрх чөлөөг сайжруулахын тулд авлигын эх үндсийг таслан зогсоох арга хэмжээг яаралтай авах шаардлагатай хэмээн зөвлөсөн байна. Монгол Улсын Засгийн газар улс орны төсөв санхүүгийн байдал хүндэрч, төсвийн зарцуулалтыг бууруулж, бүсээ чангалахаа жилийн жилд амладаг. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд төсвийн зарцуулалт нь улам тэлсэн. Тиймээс төсвийн зарцуулалт, төрийн оролцоог цэгцлэх шаардлагатай болохыг тус байгууллага тэмдэглэжээ.

• Нэгдүгээрт, Монгол Улс эдийн засгийн холбогдох бүх эрхийг эрхзүйн хүрээнд хамгаалсан хэдий ч хэрэгжилт сул, эрх чөлөө нь хаалттай хэвээр байгааг онцолсон байна.

• Монгол Улс эдийн засгаасаа түрүүлсэн улс төрийн эрх чөлөөтэй.

• Бизнес, эдийн засгийн харилцаанд улс төр, шүүх засаглалын нөлөө их байдгийг дурджээ.

Түүнчлэн төр засгийн зохицуулалт хүний амь нас, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалах үндсэн үүргээсээ халиад бизнест өөрөө оролцох, элдэв хязгаарлалт хийх, өрсөлдөөний ялгаатай нөхцөлүүд бий болгож, авлигыг улам өөгшүүлсээр байна гэж үзжээ. Сүүдрийн эдийн засаг хүрээгээ тэлсэн. Иргэд хөрөнгө, хашаа байшин, мал зэрэг хувийн өмчтэй боловч эрхийг нь төрөөс гэрчилж баталгаажуулах нь сул. Эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулаагүй. Үүнээс үүдэн хөдөлмөрийн зах зээлийн өгөөж өсөж, ажилгүйдэл буурахгүй байгаа юм байна. Эдгээр шалтгаан, саад нь Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөг боомилж байна гэсэн дүгнэлтийг Heritage Foundation хийжээ. Тус байгууллага улс орнууд дахь хуулийн хэрэгжилт төсвийн тэлэлт, тогтмол үр ашиг болон нээлттэй зах зээл гэсэн үндсэн дөрвөн шалгуураар үнэлж, эдийн засгийн эрх чөлөөгөөр нь тав ангилдаг. Эдийн засгийн хувьд “Бүрэн эрх чөлөөтэй” ангилалд Хонконг 90.2 оноогоор тэргүүлсэн байна. Үүний араас
Сингапур 88.8 оноогоор удаалж байгаа юм. Харин “Эдийн засгийн бүрэн эрх чөлөөгүй” ангилалд БНАСАУ 5.8 оноогоор хамгийн сүүлд жагсчээ.




САНАЛ БОЛГОХ