30450 иргэн гол гаталж, саналаа өгнө
Мэдээ
Орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас ирүүлсэн судалгаагаар УИХ- ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр 30450 гаруй иргэн саналаа өгөх гэж гол, мөрөн гатална гэсэн тооцоо гарчээ. Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд зэрэг аймгуудын 83 сумын 201 газарт аж төрж буй эдгээр иргэд голын ус гаталж, сонгуульд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхааруулжээ.
Аймгуудын Онцгой байдлын газруудаас сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах, гол ус гатлах үеэр иргэд сонгогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 18 завь, долоон бирваз, нэг сэлүүрт завь, 23 автомашин гаргаж ажиллахаар бэлэн байдлыг хангасан байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй