“S&P" агентлаг Их Британийн зээлжих зэрэглэлийг дахин бууруулж магадгүй байна

Мэдээ

Олон улсын үнэлгээний “S&”P агентлаг Их Британийн зээлжих зэрэглэлийг дахин бууруулж магадгүй байна. Тус агентлаг “Хэрэв Их Британийн эрх баригчид Европын Холбооны "Нэг зохицуулалттай зах зээлээ хамгаалах" бодлогыг бодитойгоор үнэлэхгүй бол BREXIT-ийн дараа эмх замбараагүй байдал үүснэ” гэж таамаглаад байгаа аж.

Өөрөөр хэлбэл Европын Холбоо Их Британитай хэт хөнгөн нөхцөлөөр худалдааны хэлэлцээр байгуулах нь бусад орнууд бас Европын Холбооноос гарах эрмэлзлийг төрүүлэх эрсдэлтэй гэж “S&P” агентлаг үзжээ. Тус агентлаг 2016 онд болсон BREXIT-ийн санал асуулгын дараа Их Британийн зээлжих зэрэглэлийг "AA" болгон бууруулж байсан юм. Харин шинэчилсэн үнэлгээгээ дөрөвдүгээр сард танилцуулах товтой байна.




САНАЛ БОЛГОХ