Арилжааны банкнуудын өөрийн хөрөнгө 217 тэрбум төгрөгөөр өсжээ

Мэдээ

Дотоодын арилжааны банкнуудын нийт өөрийн хөрөнгө 2017 онд 217 тэрбум төгрөгөөр өссөн байна. Системийн хэмжээнд нийт өөрийн хөрөнгийн хэмжээ 3.3 их наяд төгрөг байгаа нь 2013 онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Хэдий тийм боловч банкны системийн актив, татан төвлөрүүлсэн хөрөнгийн өсөлттэй харьцуулахад банкны хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө нь банкны үйл ажиллагааны өсөлтөөс хоцорч байгаа гэж Монголбанк онцолж байсан юм.

Базелийн хорооны зөвлөмжөөр 2019 он гэхэд банкны өөрийн хөрөнгийн шаардлагын доод хэмжээг 13 хувьд хүргэх шаардлагатай бол Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрээр банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 100 тэрбум төгрөг болгож тогтоох шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан юм. Ирэх дөрвөн жилийн туршид Монгол Улсын эдийн засгийн байдал сэргэж, өснө гэсэн тооцоолол судалгаанд үндэслэсэн гэдгийг Монголбанк онцолж байв.




САНАЛ БОЛГОХ