ОУВС: Эерэг өөрчлөлтөө хадгалах нь чухал

Мэдээ

Oлон Улсын Валютын Сан Монгол Улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн гурав дахь үнэлгээг дүгнэж, ажлын хэсгийн түвшинд тохиролцлоо. Харин ирэх гуравдугаар сард захирлуудын зөвлөлийн хурлаар үнэлгээг хэлэлцэж баталгаажуулснаар дараагийн шатны санхүүжилтийг олгох юм. Эдийн засгийн нөхцөл анх хэлэлцээр байгуулж байсан үеэс эрс өөрчлөгдсөн байна. Тиймээс зарим хуулийн өөрчлөлтүүдийг дахин хэлэлцжээ. Тухайлбал, ХХОАТ-ыг нэмэх хуулийг хүчингүй болгож нэг шатлалт 10 хувь болгохоор тохиролцсон байна. Түүнчлэн тэтгэвэрт гарах насыг сонголттой болгосон юм. Мөн Төрийн албан хаагчдын цалинг энэ оны сүүлийн улирлаас эхлэн нэмэхээр болсон байна. Харин активын чанарын үнэлгээний тухайд Монголбанк удалгүй үр дүнг танилцуулна гэж Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг мэдэгдлээ. Одоогоор стресс тестийн параметруудыг Oлон Улсын Валютын Сантай тохиролцох шаардлагатай байгааг онцолсон юм.



САНАЛ БОЛГОХ