“Harvard”, “Stanford” тэргүүтэй коллежууд 43.6 тэрбум ам.долларын хандив цуглуулжээ

Мэдээ

“Harvard”, “Stanford” тэргүүтэй АНУ-ын коллежууд өнгөрсөн оны санхүүгийн жилд 43.6 тэрбум ам.долларын хандив цуглуулсан байна. Хэдий тийм боловч нийт хандивын 30 орчим хувийг АНУ-ын коллежуудын нэг хүрэхгүй хувь нь буюу чинээлэг коллежууд бүрдүүлжээ. Жагсаалтыг 1.3 тэрбум ам.долларын хандив цуглуулсан “Harvard”-ийн их сургууль тэргүүлж, удаах байруудад “Stanford”, “Cornell” коллежууд бичигдсэн байна. Улмаар хандив өргөхөд зарцуулсан коллежуудын мөнгөн дүн 2017 оны санхүүгийн жилд 6.3 хувиар өссөнөөр “S&P 500” индексийн арилжаанд дэмжлэг болсныг Боловсролын тусламжийн зөвлөл тайландаа дурдсан байна. АНУ-ын Засаг захиргаа татварын шинэчлэлийн хуулийг 12 дугаар сарын эцсээр баталжээ. Хэдий тийм боловч хуулийн шинэчлэл цаашид хандивын хэмжээнд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.



САНАЛ БОЛГОХ