Явган аялагчдын замыг тохижуулж байна
Мэдээ
"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол газар болох Богд хан уулын Зайсан- Баруун ширээт чиглэлийн аяллын замыг тохижуулж байна. Өдөрт дунджаар 1000 гаруй явган аялагч зорчдог болсон 3.6 км урттай энэ замд түр амрах цэгүүд, тэмдэг тэмдэглэгээ хийж, үзэх зүйлсийн тайлбар, зарим бартаатай хэсгүүдэд хашилт, гүүр тавих аж. Ингэснээр тухайн орчны экосистемд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулж, хөрсний элэгдлээс сэргийлэхийн зэрэгцээ аялагчдын аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэдгийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл онцлов.
Өнгөрсөн жил Богд хан уул, Горхи-Тэрэлжийн амралт, аялал жуулчлалын бүсэд аялагч, жуулчид төөрснөөс болж 300 гаруй эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, багагүй зардал гарчээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй