World Economics: Монгол Улсын бизнесийн итгэлийн индекс 53.4 нэгж болж өссөн

Мэдээ

Монгол Улсын бизнесийн итгэлийн индекс хоёрдугаар сарын байдлаар 53.4 нэгж болж, гурав дахь сардаа өссөн талаар” World Economics" байгууллага мэдээллээ. Нэгдүгээр сард энэхүү индекс 52.8 нэгж байсан юм. "Хоёрдугаар сарын байдлаар Монголд бизнесийн итгэлцлийн төлөв сайн хэвээр байна" гэдгийг “World Economics” байгууллага онцоллоо. Инфляцын түвшин бага хэвээр байгаа, гэхдээ хахир хатуу өвлийн улирлын нөлөөгөөр худалдааны үзүүлэлт буурсан гэдгийг тайландаа дурдсан байна. Тус байгууллага сар тутамд худалдааны менежерүүдийн индексийг танилцуулдаг бөгөөд үүнд дурдсанаар голлох үзүүлэлтүүд болох худалдааны менежерүүдийн индекс, бизнесийн итгэлцлийн индекс, зах зээлийн өсөлтийн индекс, худалдааны өсөлтийн индекс бүгд буурсан байна. Хэдий тийм боловч эдгээр дундаас бизнесийн итгэлцлийн индекс 50 нэгжээс дээш түвшинд буюу өсөлтийн бүсэд хэвээр байгаа аж. Бусад нь 50 нэгжээс доош буюу уналтын бүс рүү оржээ. Зах зээлийн өсөлтийн индекс өмнөх сард 49.5 нэгж байсан бол хоёрдугаар сард 48.1 нэгж болж буурсан байна.

Харин бизнесийн итгэлцлийн индекс 50 нэгжээс дээш түвшинд буюу өсөлтийн бүсэд хэвээр байгаа аж. Хоёрдугаар сарын байдлаар энэ үзүүлэлт 53.4 нэгжид хүрчээ. Засгийн газар бизнесийн орчныг дэмжихээр зорьж байгаа бөгөөд "Эдийн засгийн 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа бизнесийнхнийг дэмжихийн тулд татварын таатай орчныг бүрдүүлнэ" гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын 100 хоногийн үеэр мэдэгдсэн юм. Мөн хувийн хэвшлийнхэнд урт хугацааны бага хүүтэй санхүүжилт татахад хүндрэлтэй байгаа гэдгийг “Дархан нэхий”, “UFC” групп зэрэг компанийн төлөөлөл онцолж байв.



САНАЛ БОЛГОХ