BI: Оны эхний хагаст төмрийн хүдрийн үнэ өснө

Мэдээ

"БНХАУ-ын үйлдвэрлэл буурсны нөлөөгөөр оны эхний хагаст төмрийн хүдрийн үнэ өснө" гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид таамаглаж байна. Харин оны хоёрдугаар хагаст гангийн үнийн уналтыг дагаад төмрийн хүдрийн ханш ч мөн буурч магадгүй гэсэн таамаг шинжээчдийн дунд давамгай байгаа аж. Хэдий тийм боловч нэг тонн төмрийн хүдрийн дундаж ханш 60 орчим ам.долларт хэлбэлзэнэ гэж “Bloomberg Intelligence” тооцоолжээ. Энэ онд “BHP Billiton”, “Rio Tinto”, “Vale”, “Fortescue” зэрэг томоохон дөрвөн компанийн нийлүүлэлт нийт 40 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байна. Гэхдээ БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл сэргэснээр зах зээл тэнцвэртэй байдлаа хадгална гэдгийг “Bloomberg”-ийн шинжээчид онцолж байгаа юм. Нэгдүгээр сард гангийн нөөц нэлээд нэмэгдэх хүлээлттэй байгаа ажээ.

Энэ нь гангийн ханшид шууд нөлөөлөхгүй гэж шинжээчид тооцож байна. Ерөнхийдөө гангийн эрэлт буурах гол хүчин зүйлд БНХАУ-ын барилгын салбарт тавьсан хязгаарлалт, орон нутгийн бонд гаргалт саарсан зэрэг зүйлс багтаж байгааг “Bloomberg”-ийн шинжээчид онцоллоо.



САНАЛ БОЛГОХ