"АНУ-ын аугаа Ерөнхийлөгчийн жагсаалт"-д Дональд Трамп сүүл мушгив
АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчдийг аугаа байдлаар нь эрэмбэлэн жагсаахад Дональд Трамп хамгийн сүүлийн байр буюу 44 дүгээрт жагсаж, сүүл мушгисан байна. Тус улсын улс төрийн шинжлэх ухааны холбооны 170 гаруй эрдэмтдийн дунд явуулдаг энэхүү судалгаа сүүлд 2014 онд хийгдэж байсан бөгөөд тухайн үед Барак Обама 18 дугаар байрт жагсаж байжээ. Гэхдээ Барак Обамад өгөх үнэлгээ 10 байр ахиж, Рональд Рейганы урд бичигдэх болсон байна. Үүний адил Дональд Трампын байр ч мөн цаашид ахих боломжтой гэж АНУ-ын Улс төрийн шинжлэх ухааны холбооны судлаачид онцолжээ. Одоогоор АНУ-ын “Хамгийн аугаа Ерөнхийлөгч”-өөр Абрахам Линкольн нэрлэгдэж байгаа юм. Үүнээс гадна тус холбооноос Дональд Трампын сүүлийн нэг жилд хийсэн ажлыг нь үнэлсэн байна. Түүний гадаад бодлого чиглүүлэх чадварт "F" үнэлгээ өгсөн бол эрх зүйн орчин, олон нийттэй харилцах чадварт нь арай эерэг буюу "D" үнэлгээ өгчээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй