Кофе нурууны өвчнийг сэдрээдэг

Мэдээ


Байнга стресстдэг, ширээн дээрээ өдөржин хөдөлгөөнгүй суудаг, дасгал хийдэггүй, ус бага уудаг мөртлөө кофенд дуртай хүмүүс нурууны эмгэг тусах эрсдэлтэй. Тодруулбал, эдгээр хүчин зүйл нурууны өвчтэй болгодог. Стресс бол биеийн дархлааг султгаж, үрэвсэлд өртөмтгий болгосноор нурууны өвчин үүсэх үндсэн шалтгаан болох нь бий. Бас кофейн нь сээр нурууны голын жийргэвчүүдийг шингэний дутагдалд оруулдаг. Ингэснээр яс эмзэг болж, ачаалал дааж чадахгүй хугарч, гэмтэн, суулт өгдөг. Тиймээс кофетойгоо салах ёс гүйцэтгээд өдөржин ус уух нь илүү дээр аж. Мөн гурван килограммаас илүү жинтэй цүнх үүрэх нь нурууны өвчний эх үүсвэр болдог байна. Цүнхээ үүрээд алхаж байхдаа зөвхөн нуруугаа биш хэвлийгээ адилхан ажиллуулбал сайн нөлөөтэй. Нурууны өвдөлтийн 90 хувь нь булчингийн зангирлаас үүдэлтэй байдаг тул иллэг хийж, зөв байрлалаар унтаад үзээрэй. Хажуу тийшээ харж, өвдөгнийхөө завсар дэр авчуулж унтвал нурууны ачааллыг багасгаж амраадаг. Харин түрүүлгээ харж унтаж болохгүй. Бүр өвдөөд байвал нурууны ачааллаас хуваалцдаг бүс авч зүүж болно.


САНАЛ БОЛГОХ