Денимон ХХК: 755 сая төгрөгийн “Урбан бонд II”-ыг хугацаанаас өмнө эргэн төллөө

Мэдээ

“Urban brand”-ээрээ дотоодод танигдсан "Денимон" ХХК хөрөнгийн зах зээлд хаалттай хүрээнд гаргасан 755 сая төгрөгийн “Урбан бонд II”-ыг хугацаанаас өмнө эргэн төлсөн талаар мэдээллээ. Энэхүү бонд нь долоон сарын хугацаатай 17-19.5 хувийн хүүтэй бонд байсан. Харин санхүүжилтээр нь “Urban brand”-ийн куртка, пальтоны коллекц гаргаснаас гадна намрын болон цагаан сарын коллекцыг зах зээлд нийлүүлсэн гэж “Денимон” ХХК мэдээлсэн юм. Харин бондын андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК ажилласан байна. “Urban brand”-ийн хувьд, 2017 оны 3-р сард анхны 320 сая төгрөгийн “Урбан бонд-I”-ийг гурван сарын хугацаатай гаргаж байсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд хоёр удаа бонд гаргаж нийт нэг тэрбум 70 сая төгрөгийн бонд гарган эргэн төлөөд байгаагаа компани мэдэгдлээ.



САНАЛ БОЛГОХ