Хөнгөлөлттэй эмийг хороогоор нь олгодог болжээ
Сурвалжилга
Эмийн сангийн эзэд өндөр үнэтэй эмээ санхүүжилт дууссан гээд иргэдэд өгдөггүй байж
“Хөнгөлөлттэй эм авна гэдэг амаргүй болжээ. Оршин суугаа хороогоор нь өгдөг болсон гэнэ. Гэтэл манай хорооны эмийн санд миний авах эм байхгүй юм. Бусад эмийн сангаас авах гэхээр харьяа хороо биш гээд өгөхгүй байна” хэмээн иргэн Х.Болортуяа гомдоллов. Түүнтэй ижил гомдолтой олон хүн байгаа учир асуудлын учрыг олохоор нийгмийн даатгалаар хөнгөлөлттэй эм олгож буй Чингэлтэй дүүрэгт орших хэд хэдэн эмийн сангаар орлоо. Малчны хотонд төлийн дуу цангинадаг их ажлын үе айсуй. Гэвч малчид өнөө л жилийн жилд ярьдаг өвөлжилт хүндэрсэн, өвс тэжээл дутсан, мал зүй бусаар хорогдсон зэрэг түмэн зовлон тоочсоор энэ үетэй золгож байна. Өнгөрсөн сарын байдлаар манай орны 10 аймгийн 55 сум цагаан зудтай, найман аймгийн 45 суманд зудархуу нөхцөл байдал үүсжээ. Малын зүй бус хорогдлын тоо ч өмнөх жилүүдээс өсөх төлөвтэй. Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах эмийн санд ороход хаалган дээрээ “Зөвхөн Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилнэ” гэсэн цаас наасан байв. Эмийн санчаас учрыг нь лавлахад “Энэ сарын 1-нээс зөвхөн харьяа хорооныхоо иргэдэд нийгмийн даатгалаар эм олгох ёстой гэсэн чиглэл ирсэн. Өнөөдрийн байдлаар энэ сард олгох эмийн санхүүжилт хараахан дуусаагүй байна. Энэ сарыг дуустал дүүргийн хэмжээнд хөнгөлөлттэй эм олгоно. Ирэх сараас харьяа хорооныхоо иргэдэд л үйлчилнэ” гэв.
Тус эмийн сангаар байнга үйлчлүүлдэг, зөвхөн тэндээс л эм худалдан авдаг бусад дүүргийн иргэдийн хувьд энэ өөрчлөлт таалагдахгүй байгааг тэрбээр нэмж хэлсэн юм. Дараа нь хамгийн олон салбартай “Монос” эмийн сангийн нэгэн салбарт очив. Тус эмийн сангийн тухайд энэ сарын 4-нөөс хөнгөлөлттэй эм олгож эхэлсэн бөгөөд Цагаан сарын баярын өмнө санхүүжилт дууссан гэсэн тайлбарыг өгсөн юм. Эмийн санч бүсгүй “Нэг сард ногдох санхүүжилт бага учраас дүүрэг, хороогоор нь олгох шийдвэр эмийн сангийн бизнест нэг их нөлөөлөхгүй. Өмнө нь хоёр хоногийн дотор л санхүүжилт дуусдаг байлаа. Харин харьяа хороогоор нь олгох журам хэрэгжсэнээр хөнгөлөлттэй эмийг олон хоног өгч байна” гэв. Эмийн сангуудын тухайд сар бүр ногддог санхүүжилт бага, хөнгөлөлттэй эм худалдан авах иргэдийн эрэлт их байдаг тул хороо, дүүргээр нь олгох зохицуулалт тэдний бизнест нэг их нөлөөлөхгүй юм байна. Харин хөнгөлөлттэй эм авах хүсэлтэй иргэдэд халгаатай шийдвэр болсныг хэлж байна. Учир нь алслагдсан дүүрэг, хорооны иргэд хотын төвд байрлах эмийн сангуудыг зорьж эмээ худалдан авдаг байж. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг “Улаанбаатар хотын хэмжээнд алслагдсан 30 гаруй хороонд нэг ч эмийн сан байдаггүй. Тиймээс тус хорооны иргэд дүүргийн хэмжээнд үйлчилдэг эмийн сангаас эм худалдан авах боломжтой” гэсэн тайлбарыг өгөв. Харин иргэн О.Алимаа “Манайх хотын захад амьдардаг. Ойр орчимд эмийн сан байдаггүй учир төв рүү орж, сард нэг удаа эмээ авдаг байсан.
Алслагдсан 30 гаруй хороонд нэг ч эмийн сан алга
Гэтэл одоо эмийн сангууд харьяа хороогоор нь хөнгөлөлттэй эм олгодог болсон гээд халгаахгүй юм. Энэ сарын эмээ таслаж болохгүй учир үндсэн үнээр нь худалдан авсан. Уг нь хөнгөлөлттэй үнээр авбал овоо хэдэн төгрөг хэмнэчихдэг юм” гэв. Түүнчлэн өрхийн эмч нэг цаасан дээр 2-5 төрлийн эм бичиж өгөхөд харьяа хорооных нь эмийн санд зөвхөн нэг л эм нь байх жишээтэй. Ингээд дахин цаг зав зарцуулж, өрхийн эмчээс эм бичүүлж авахад өөр бусад эмийн санд хүссэн эм нь байхгүй эсвэл дууссан зэрэг асуудал тулгарч байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Нөгөөтэйгүүр, эрүүл мэндийн салбарт ажилладаг зарим эх сурвалжийн хэлснээр эмийн сангийн эзэд өндөр үнэтэй эмээ санхүүжилт дууссан гээд иргэдэд өгөхгүй “хямгадаж”, дараа нь өөрсдөө үндсэн үнээр нь худалдан борлуулдаг гэсэн мэдээлэл өгч байна. Мөн эмийн сангийн эзэд хамаатан садандаа эмийг хямд үнээр бөөндөж өгөөд, цааш нь дамлан зардаг зөрчил ч багагүй илэрсэн талаар хэлж байна. Үүгээр зогсохгүй, таньдаг өрхийн эмчээрээ өндөр үнэтэй эмүүдийг бичүүлж авч, дамладаг тохиолдол ч гарчээ.
Тиймээс шинээр байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өрхийн эмнэлгүүдэд хяналт тавьж эхэлсэн төдийгүй эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд хороогоор нь үйлчилдэг болох, цаашлаад хэн гэдэг хүн, хэзээ, аль эмийн сангаас ямар төрлийн эм худалдан авсан гээд бүхий л мэдээллийг багтаасан мэдээллийн нэгдсэн цахим сүлжээг ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. ДЭМБ-аас дэлхий нийтэд зайлшгүй шаардлагатай эм, бэлдмэлийн үнэ хэт өндөр орнуудыг судлахад манай улс эхний 10 дугаар байрт багтжээ. Тиймээс Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс 2011 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас жагсаалт гаргаж, нэр бүхий 800 гаруй төрлийн эмийг 50-90 хүртэл хувиар хөнгөлөх журам баталсан байдаг.
Гэсэн ч манай иргэдэд энэ талын мэдээлэл дутмаг байгаагаас эрүүл мэндийн даатгалынхаа ашиг тусыг хүртэж, хөнгөлөлттэй үнээр эмээ худалдан авч чадахгүй байгаа. Бид хөнгөлөлттэй эмийн журамд өөрчлөлт орсныг мэдсэн эсэхийг гудамжинд таарсан хүмүүсээс асуухад таван хүн тутмын нэг нь л энэ талаар мэдэж байлаа. Тиймээс мэдээлэл хүргэхэд, эрүүл мэндийн даатгал төлдөг бүх хүн эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт оршин суугаа хорооны өрхийн эмнэлгийн эмчдээ хандах нь зүйтэй. Өрхийн эмчийн бичиж өгсөн тамгатай жорыг иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтрийн хамт хавсарган “Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн сан” гэх хаягтай эмийн сангуудад үйлчлүүлснээр тухайн эмийг 80 хүртэлх хувиар хямдруулан авах эрхтэй юм. Эмийн жор нь бичигдсэн өдрөөс эхлэн 10 хоногийн дотор хүчинтэй байх юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй