Мэргэжлээ 14 наснаас тодорхойлох ёстой

Боловсрол


Нэг жилийн хуга­ цаанд 2500 гаруй хүн мэргэжил сонголтын тестэд хамрагдсан

    Диплом өвөртөлсөн ажил­ гүйчүүд гэх хачирхалтай үзэгдэл газар авсаар байна. Энэ нь их, дээд сургуульд элсэгчид өөрт тохирох мэргэжлээ сонгож чаддаггүйтэй нэг талаар холбоотой. Тиймээс дуртай, эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжил сонгоход нь туслах мэргэжлийн байгууллагууд бий болоод буй. United Career Consulting төвийн гүйцэтгэх захирал Д.Мөнхнарантай уулзаж, сурагчдын мэргэжил сонголтын талаар ярилцлаа.

Сурагчид ерөнхий боловс- ролын сургууль төгссөний дараа мэргэжлээ зөв сонгож чаддаггүй. Мэргэжил сонголтыг хэзээ хийх ёстой вэ? 

    Монголчууд аливаа зүйлийг цагийг нь тулгаж байж хийдэг. Мэргэжил сонголтыг ч мөн хүүхэд нь сургуулиа төгсөх болохоор л яах билээ гээд эрэл хайгуул хийж эхэлдэг. өнөөдөр Монгол улсад мэргэжлийг сурталчилах, эсвэл энэ мэргэжил эрэлттэй байгаа гэж мэдээлэл хүргэж, төгсөх ангийн сурагчдад зөвлөдөг. Харин ямар зан чанартай авьяастай хүүхдэд ямар мэргэжил тохирох талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг газар байдаггүй. гэтэл бодит байдал дээр хүүхдийг ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар анги буюу 14 наснаас ньэхлээд мэргэжил сонголтоо хийхэд нь зөвлөх хэрэгтэй. гаднын өндөр хөгжилтэй орнуудад эцэг, эхчүүд хүүхдээ ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхад нь ямар хичээлд сонирхолтой, юуг илүү хийх дуртай, юунд авьяастай байгааг нь ажиглаж, судалгаанд хамруулдаг. Ингээд ямар мэргэжил тухайн хүүхдийг амжилтад хүргэхийг тодорхойлуулдаг. тиймээс сургуулиа төгсөхөөс 3-4 жилийн өмнө ирээдүйн мэргэжлээ сонгох хэрэгтэй гэсэн үг. Ингэж чадвал чанартай, сайн мэргэжилтэн болох боломжтой.

Энэ судалгааг олон улсад хэзээнээс ашиглах болов. Хаанаас гарал үүсэлтэй вэ?

    United Consulting компани нь 25 жилийн турш албан байгууллага, хувь хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгч байна. АНУ-д байр­ ладаг 33 итгэмжлэгдсэн салбар төвтэй, зөвлөх компани. Тус компанийн хийдэг судалгаа нь тухайн хүүхдийг бага наснаас нь эхлээд ямар зан чанартай, юунд авьяастайд нь тулгуурлаж, олон төрлийн сорилд хамруулж, ямар чиглэлээр суралцах юм бол тохиромжтой. Ямар мэргэжил эзэмшвэл амжилттай байх зэрэг хувь хүний карьерийг тодорхойлж өгдөг. Энэ сорил тест нь зан чанарын, мэргэжил сонголт, авьяас, IQ, EQ, ур чадварыг сэтгэл зүйн сорилоор тодорхойлж, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлан дээр үндэслэж хувь хүний карьерын зөвлөгөөг өгдөг. тухайлбал, 14-17 насныханд нэг төрлийн тест, 1721, оюутан, хөдөлмөр эрхэлж буй хүмүүст гэх мэтчилэн тусгайлсан, өөр хоорондоо ялгаатай тестээр мэргэжлээ сонгох, өөрчлөхөд нь тусалдаг.

Шинжлэх ухааны үндэслэл- тэй гэлээ. Үнэн бодиттой гэдэг нь практик дээр батлагдсан юм уу?

    Олон улсад 25 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулахад нэг ч удаа хүмүүсээс сөрөг мэдээлэл ирж байгаагүй. Энэ тестэд хамрагдсан хүмүүсийн ихэнх нь мэргэжлээ зөв сонгож, амжилттай яваа. Ерөнхийдөө 80 хувийн баталгаатай гэж үздэг. Тестэд хамрагдах тохиромжтой үеийг 14 нас гэж тогтоосонбайдаг. Яг энэ үед хүүхэд илүү төлөвшиж, зорилготой болоход бэлтгэгдсэн байдаг. харин дээд хязгаар гэж байхгүй. Манай төвд эдийн засагч мэргэжлээр 20 жил ажилласан 40 настай хүн ажлын байраа солихоор хандаж байсан. Энэ олон жилийг зөвхөн мөнгө олох зорилгоор, ямар ч сонирхолгүйгээр өнгөрөөсөн байгаа юм. Ингээд ямар мэргэжил илүү тохиромжтой талаар нарийвчилсан тестэд хамрагдсан. Тэгэхээр сурдаг, ажил хөдөлмөр эрхэлдэг 14-өөс дээш насны ямар ч хүн тестэд хамрагдаж, өөртөө ямар ажил, мэргэжил, ажлын байр тохирохыг мэдэх боломжтой. хамрагдсан хүмүүсийн мэдээлэл манайд хадгалагддаг үлддэг учраас таван жилийн дараа ч буцаж ирээд үзэх боломжтой. Нэг ёсондоо бодит байдалтай хэр нийцэж байгааг өөрийн нүдээр харж болно.

Энэ төрлийн тестэд хамраг- даж, мэргэжлээ сонгох нь бодит байдалтай хэр нийцэх вэ?

    Манай байгууллага үйл ажил­ лагаа явуулаад нэг жил болж байна. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг албан ёсны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Монгол улсад нэвтрүүлээд байна. Иймээс тестийн үнэн бодитой эсэхийг ISO2001 стандарт, олон улсын тестийн хороогоор баталгаажсан эрхээс мэдэх боломжтой. Яг энэ төрлийн тестийг ану, их британи, герман, Франц, Япон, бнсу зэрэг хөгжингүй орнуудад өргөн хэрэглэдэг. Япон улсад гэхэд улсынхаа боловсролын системд нэвтрүүлж, хэрэгжүүлээд олон жил болж байна. Хувь хүмүүсээс гадна албан байгууллага ажлын байрандаа ямар хүн авбал тохи­ромжтой болон ажиллагсдыгаа юунд илүү чадвартай, сонирхолтой гэдгийг тестээр тодорхойлуулж, мэдлэгийг нь дээшлүүлж, мэргэ­ шүүлдэг.

Одоогоор хувь хүний хөгж- лийн карьерийн тестэд хэчнээн хүн хамрагдсан бэ?

    Нэг жилийн хугацаанд 2500 гаруй хүн хамрагдсан байна. үүнээс 500 нь ажил горилогч 21-ээс дээш насныхан. үлдсэн 2000 хүний 80 орчим хувь нь 16-18 насны, мэргэжлээ сонгох гэж байгаа их, дээд сургуульд элсэгчид.

Цахим сүлжээнд ч энэ төрлийн тест төрөл бүрээрээ байдаг шүү дээ?

    Манайх албан ёсны зөвшөө­ рөлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лицензтэй тестэд хувь хүн, албан байгууллагын ажилчдыг хамруулж, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, өөрт тохирсон мэргэжлээ зөв сонгоход нь тусалж, зөвлөдөг. Олон улсын стандартаар баталгаажсан тул зөвхөн United Consulting-ын оюуны өмч. иймээс бусад жирийн тестүүдээс илүү баталгаатай. Олон жилийн турш нэг л хэв маягаар явахгүй, жил бүр шинэчлэл, хөгжүүлэлт хийгддэг. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлж, илүү сайн мэргэжилтэн болж, өөрийгөө хөгжүүлмээр байвал манайд хандаж, зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой.

Тестийг хэр хугацаанд өгдөг вэ. Хариу нь өдөртөө гарах уу?
    
Аль болох толгой сэргэг байгаа үед буюу үдээс өмнө, эрт тест авдаг. Маш олон төрлийн асуултад хариулдаг болохоор 40-60 минут зарцуулдаг. тестийг стандартын дагуу тусгай лабораторид ганцаарчилсан байдлаар өгдөг. Гэхдээ ирсэн хүн болгоныг тестэд хамруулдаггүй. Тухайн хүний сэтгэл зүй ямар байгаагаас шалтгаалан тестэд хамруулдаг. хэт их сэтгэл хөдлөлтэй байх, эсвэл гуньж гутарсан үед тест авах боломжгүй. Иймээс сэтгэл санаа тайван үедээ тестэд хамрагдах хэрэгтэй.





САНАЛ БОЛГОХ