Энэ жил гоёл чимэглэлийн мод тарина

ХАМТЫН АЖИЛЛАГАА


Жил бүр нийслэлийн ногоон байгууламжийн арчилгааны зардалд 5.3 тэрбум орчим төгрөг төсөвлөдөг бол энэ жил 7.5 тэрбум болгож нэмэгдүүлжээ. Өнгөрсөн жилийн хувьд нэг наст ургамал тарихаас илүү олон наст мод, бут сөөг тарихаар төлөвлөж, 5.8 тэрбумыг зарцуулсан. Эскад- рилийн хөшөөнөөс Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх авто зам, Бага тойруу, Цэцэг төвөөс Улаанбаатар банкны шилэн барилга болон Боловсролын Энэ жил гоёл чимэглэлийн мод тарина ТОХИЖИЛТ их сургуулиас Хятадын Элчин сайдын яам болон Махатма Гандийн гудамжинд 2000 орчим мод шилжүүлэн суулгасан. Харин энэ жил нийслэлийн гудамж, талбайд 13 төрлийн гоёл чимэглэлийн мод, нарс мод суулгахаар төлөвлөжээ. Өнгөрсөн жил нарс мод шилжүүлж суулгаж байгаатай холбогдуулан зургаан бичил цэцэрлэгт хүрээлэн, ойн төгөл байгуулсан. Тэгвэл энэ жил 12 төгөл байгуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотын Захи- рагчийн ажлын албаны Хот тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ногоон байгууламжийн бодлогын асуу- дал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 60-70 төрөл зүйлийн мод, бут бий. Эдгээрийн ихэнх нь улиас, хайлаас, шар хуайлс байдаг учраас төрөл зүй- лийнхээ тоог нэмэгдүүлэхийн тулд энэ жил хоёр үеэр голт бор, боролзгоно зэрэг гоёл чимэглэлэийн мод, бут суулгахаар болсон. Байршлын хувьд Их тойруу, Бага тойруу, Дандарын гудамжинд гол төлөв суулгана. Одоогийн байдлаар гоёл чимэглэлийн мод суулгах газрын туршилтын зураг боловсруулагдаж байна” гэв. Түүнчлэн энэ жил жуулчны гудамжинд хоёр үеэр голт бор, боролзгоно суулгахаас гадна гоёлын модон хашлага хийхээр төлөвлөж, зураг төслөө гаргажээ.


САНАЛ БОЛГОХ