ТОСК-ийн барилгуудыг Хөгжлийн банк санхүүжүүлэхээр боллоо

Засгийн газар


ТОСК-ийн барьж байсан, дуусаагүй зарим барилгыг Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцээхээр Засгийн газар шийдвэрлэлээ. Тухайлбал, Буянт-Ухаа II хорооллын есөн давхар, найман блок бүхий 972 айлын орон сууцны ажил эхэлсэн ч, санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар зогсоод буй. Мөн Говь-Алтай, Дундговь, Орхон, Хөвсгөл аймгуудад нэмж хөрөнгө гаргах шаардлагатай дуусаагүй барилгууд бий. ТОСК өөрөө Хөгжлийн банкнаас зээл авч, үйл ажиллагаа явуулах боломжгүй учир тус хоёр байгууллага хооронд балансаас баланс руу Б.Сэлэнгэ ЗГМ шилжүүлэх байдлаар асуудлыг шийдэхээр болсон нь энэ аж. Ингэснээр нийт 54 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргах юм байна. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Эдгээр барилгуудыг ирэх арваннэгдүгээр сар гэхэд барьж, ашиглалтад оруулна” гэж мэдэгдлээ.

Харин ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй “Барилгын ажлыг дөрөвдүгээр сарын эхээр эхлүүлнэ” гэж хэлсэн юм. ТОСК зээлийн өр төлбөр ихтэй, нэмж зээл авах, барилгуудаа санхүүжүүлэх боломжгүй болсон байна. Гэхдээ барилгын үндсэн хийц хийгдсэн учир барилгын төсөвт өртөг нэмэгдэхгүй байх гэж тэрбээр нэмж хэллээ.


САНАЛ БОЛГОХ