Төсвийн ерөнхийлөн захирагч нарын ХОМ
Байр суурь
АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болголоо. Энэ жил нийт 236 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөжээ. Мэдүүлгээс харахад Ерөнхийлөгч болон Засгийн газрын ихэнх гишүүний орлого буурсан бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын орлого өсчээ. Үүнээс гадна Ерөнхий сайд хадгаламжиндаа 1.7 тэрбум төгрөгтэй хэмээн мэдүүлжээ. Мөн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 3.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. Тэгвэл УИХын дарга М.Энхболд, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын үл хөдлөх хөрөнгө нэг тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэж байна. Энэ удаад төсвийн ерөнхийлөн захирагч буюу төрийн гурван өндөрлөг болон Засгийн газрын гишүүдийн ХОМ-ийг өмнөх жилийнхтэй харьцуулан үргэе.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй