ОУВС ээлжит санхүүжилтээ баталлаа

Нийгмийн хариуцлага


ОУВС-гийн Захирлуудын зөвлөл “Өргөтгөсөн санхүүжил­ тийн хөтөлбөр”-ийн гурав дахь шатны үнэлгээг баталж, 30.55 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. ОУВС манай улсын эдийн засгийн өсөлт эрчимтэй явагдаж буйг онцлоод “Хөтөлбөрийн хүрээнд зорьсон гол хүчин зүйлс болох төсвийн алдагдал, гадаад валютын нөөцийн зорилтыг давуулан биелүүлсэн” хэмээв. Гэхдээ үүнтэй зэрэгцээд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийхээр тохирсон бүтцийн шинэчлэлтэй холбоотой асуудлууд хойшилж, зарим нэгийг нь эргэн харах тохиолдол гарсан байна. Мөн улсын өрийн хэмжээ өндөр хэвээр байгааг анхаарууллаа.

Түүнчлэн “Эдийн засгийн өсөлт олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэ ханшаас хамааралтай байгаа тул хөтөлбөрийн зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн онцолжээ. ОУВС сүүлчийн үнэлгээгээр 55.9 сая зээлжих тусгай эрх буюу 79.1 сая ам.долларын санхүү­ жилт Монголд олгосон. Цаашид хөтөлбөр амжилттай хэрэгжвэл гурван жилийн хугацаанд 314.5 сая зээлжих тусгай эрх буюу 434.3 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улс хүлээн авна. Үүнээс гадна ОУВС-гийн дэд тэргүүн Мицухиро Фурусава “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн нааштай үр дүнгүүдийг хэлж, цаашид бол­ гоомжлох эрсдэлүүдийг дүгнэсэн байна. Тэрбээр “Монгол Улс “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тавьсан зорилтуудаа сайн биелүүлж байгаа” гэв.


САНАЛ БОЛГОХ