Ханган нийлүүлэгчид бодит сэргэлтийг хүлээж байна

Байр суурь


Хөрөнгө оруулагчдыг гадаад орчин далласан ч дотоод орчин эрсдэлтэй хэвээр гэв


Шийдвэр гаргагчид макро орчин, уул уурхайн тогтвортой бодлогын талаар эерэг байр суурь илэрхийлсэн ч хөрөнгө оруулалт татахын тулд эрх баригчид улам чармайх хэрэгтэйг ханган нийлүүлэгчид онцоллоо.Уул уурхайн салбарын араа шүдболсон ханган нийлүүлэгчдийг худалдан авагчид буюу уул уурхайн ашиглалт, хайгуулын компаниудтай холбодог Mongolia Mining 2018 үзэсгэлэн Буян-Ухаа спорт цогцолборт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Түүхий эдийн үнийн сэргэлт, “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт ханган нийлүүлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлж, бас шинэ компаниудыг ч татаж буй аж. Өнөө жил уул уурхайн ханган нийлү үлэгчдийн үзэсгэлэнд 20-иод орны 130 орчим компани оролцож байна. Энэ нь өмнөх хоёр жилтэй харьцуулахад оролцогчдын тоо 10-20 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. “Хангалттай зай талбайтай бол оролцогчдын тоо үүнээс ч олон байх байлаа. Уул уурхайн салбарын өсөлтийг дагаад ханган нийлүүлэгчдийн бизнес ч өргөжиж байгаа нь үзэсгэлэнгээс харагдаж байна” хэмээн зохион байгуулагч Minex Mongolia компанийн гүйцэтгэх захирал Т.Баттулга онцлов. Уул уурхайд хэрэглэгддэг сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй олон оронд очихгүйгээр танилцаж, нэг дор мэдээлэл авдаг уг үзэсгэлэнд нэлээд олон дэвшилтэт т ех нолог и д су у ри лса н бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт хөшигний ард явагдах нь тодорхой байна. Тухайлбал, Transwest Mongolia компани алдарт Komatsu брэндийн урьд өмнө манайд байгаагүй асар том бульдозер танилцуулж байгаа бол “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК тоног төхөөрөмжийн ухаалаг менежмент хэрэглэгчдэдээ санал болгож буй аж. Тус компани машин механизмын эд ангийн элэгдэл хорогдол, гэмтэл зэргийг тосны найрлагаар нь шинжилж, шинжилгээний хариуг электрон хэлбэрээр авч, дата анализ хийдэг болжээ. Ингэснээр харилцагчдынхаа үйл ажиллагааг тасралтгүй хангах боломжтой болж буй аж. 


Дотоод нөхцөл байдлыг ханган нийлүүлэгчид эрсдэл гэж харж байна


Мөн агрегат эд ангийг сэргээн засварлаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн зах зээлд гаргах хүчин чадлаа ойрын жилүүдэд
дөрөв дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Гэхдээ ханган нийлүүлэгчид бодит өсөлтийг хүлээж байна. Уул уурхайн үйл ажиллагаа идэвхжиж, борлуулалт тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа ч уналтын үед сул зогссон уурхайнууд банкны шалгуурт тэнцэхгүй байгаа. Тиймээс томоохон худалдан авалт хийх санхүүгийн эх үүсвэрийн хүрэлцээ муу байна. Үүний улмаас зах зээл дээр эрэлттэй том оврын, хүнд даацын машин механизмын борлуулалт сайнгүй байгааг компаниуд онцолж буй юм. Харин тос тосолгоо, химийн бодис, бага оврын сэлбэг, цахилгааны кабель болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хувцас тоноглолын борлуулалт 2015, 2016 онтой харьцуулахад сайжирч байгааг үзэсгэлэнд оролцогчид хэлж байна. Улсын хэмжээнд ил болон далд уурхайд 2000 гаруй тоног төхөөрөмж хэрэглэж байгааг Ашигт малтмал газрын тосны газрын ахлах мэргэжилтэн Б.Бямбадагва товч танилцуулсан. Нийт тоног төхөөрөмжийн 40 гаруй хувь 10 ба түүнээс дээш жилийн насжилттай аж. Эдгээрийн дийлэнхийг алтны шороон ордод ашигладаг байна. Mongolia Mining 2018 үзэс­ гэлэнгийн нээлтээр салбарын яамны удирдлага уул уурхайд тогтвортой хөгжүүлэх бодлого баримтлахаа хэлсэн. Мөн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав эдийн засгийн макро орчны талаар эерэг хүлээлттэй байгаагаа оролцогч­ дод илэрхийлсэн ч хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд төр засгийн зүгээс улам их хичээл зүтгэл шаардаж байгааг оролцогчид онцолж байсан. 








САНАЛ БОЛГОХ