Монгол зэс корпорацийн талаар хуурамч мэдээлэл тараасан этгээдийг олжээ

Мэдээ

Монгол зэс корпорацийн захирлууд үйлдвэрийн удирдлагуудад их хэмжээний урамшуулал тараасан гэх хуурамч мэдээллийг санаатайгаар тараасан этгээдийг хууль хяналтын байгууллагынхан олж, илрүүлсэн байна. УИХ-ын ажлын албанд ажилладаг А гэх этгээд нь энэ оны дөрөвдүгээр сарын нэгний өдөр хувийн блог нээж, тухайн блогоороо дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр тус мэдээллийг зохиомлоор үйлдэж нийтэд тараасан байна.

Нийгмийн сэтгэлзүй нэн тогтворгүй байдаг хаврын улиралд санаатайгаар нийгмийг тодорхой хэсэг хүмүүсийн эсрэг турхирах сэдэл бүхий мэдээллийг "үйлдвэрлэж" тараасан энэ хэрэгт хуулийнхан ихээхэн анхаарал хандуулж байгаа юм.

Одоогоор А гэгчээс өөр оролцогч буюу захиалагч байгаа эсэхийг тодруулахаар хянаж байгаа юм байна.

Хэргийн мөрдлөгийн эцэст эдгээр мэдээлэл батлагдвал хууль тогтоох ёстой УИХ, түүний ажлын хэсэг хууль зөрчсөн үйлдэл гаргасныхаа төлөө хариуцлага хүлээх шаардлагатай болох юм.

Энэхүү цахим гэмт хэргийг үйлдсэн этгээд нь эхнэр, хоёр охины хамт амьдардаг ажээ.

Э.Бат

САНАЛ БОЛГОХ