2018 оны технологийн чиг хандлага

Технологийн цаг


АВТОМАШИН – ХУДАЛДАЖ АВАХ ШААРДЛАГАГҮЙ БАРАА

Сарын төлбөр төлөөд автомашиныг хүссэнээрээ унадаг болох цаг айсуй. Төлбөрт нь даатгал, засвар үйлчилгээний зардал багтаж байгаа. Уг шинэ үйлчилгээ нь хэрэглэгч худалдан авмагц элэгдэл хорогдол нь эхэлж, үнэ унадаг автомашиныг хожим зарах, түрээсийн урт түвэгтэй гэрээ байгуулах ажлаас ангижруулж өгнө. Автомашин эзэмших шинэ загварт нийцүүлэн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч, старт- апууд захиалгын үйлчилгээ нэвтрүүлж, такси дуудах Uber, Lyft-тэй өрсөлдөх болов. Ийм старт-ап компанийн нэг нь 2017 оны есдүгээр сард байгуулагдсан Fair. Тус компани BMW-гийн хөрөнгө оруулалтын салбар – Penske Automotive Group, Sherpa Capital зэрэг хөрөнгө оруулагчдаас нэг тэрбум ам.долларын хөрөнгө татаад байна. Fair-ын үйлчлүүлэгч захиалсан машинаа байсхийгээд солиулах, зуны амралтаар унах өөр унаа сонгох эрхтэй. Хэрэглэгч машин сольж хэрэглэх ийм үйлчилгээ харьцангуй хялбар, түвэг багатай. Автомашин үйлдвэрлэгч том компаниуд ч захиалгат үйлчилгээг анхаарах боллоо. Лос- Анжелесийн 2017 оны автошоуны үеэр Volvo, Lincoln компани захиалгын үйлчилгээ эхлүүлж буйгаа зарлав. Porsche ч өгөөмөр даатгал, замын хажуугийн засвар, бүрэн угаалга, дээр нь цэвэрлэгээ хариуцсан тусгай үйлчлэгч бүхий захиалгат үйлчилгээ нэвтрүүлээд байна. Ихэнх хүнд автомашин эзэмших бус, хэрэглэх нь чухал байгаа нь шинэ төрлийн үйлчилгээ үүсэх нөхцөл болж өгчээ. 


AI ЧИП ХӨГЖҮҮЛЭХ ӨРСӨЛДӨӨН ШИРҮҮСНЭ


Царай таних технологиос эхлээд эмнэлэгт онош тогтоох хүртэлх олон зүйлд хиймэл оюуны (AI – Artificial Intelligence) хэрэглээ асар хурдтай ихсэж байна. Хиймэл оюунд чухам ямар чип ашиглаад байна? БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй старт-ап компаниуд, АНУ-ын технологийн аваргууд, чип үйлдвэрлэгч нар эдүгээ AI тооцооллын зах зээлд ноёрхож буй NVIDIA компанийн замаар замнаж байна. Хятад улс хиймэл оюун хөгжүүлэх салбарт 2020 он гэхэд АНУ-тай зэрэгцэж, 2030 оноос дэлхийд тэргүүлэх зорилго тавьж буйгаа 2017 оны долдугаар сард зарласан. Тус улс NVIDIA компанийн график процессороос бүтээмж, цахилгаан зарцуулалтаараа 20 дахин илүү чип бүтээх төслийг Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. БНХАУ-ын Cambricorn компани гүн суралцахуйд (deep learning) зориулсан чип хөгжүүлж, ирэх гурван жилд нэг тэрбум процессор үйлдвэрлэхээ мэдэгдлээ. АНУ-ын Калифорнид төвтэй NVIDIA компанийг зориуд дурдах шаардлагатай. Анх 1999 онд анхныхаа график процессорыг бүтээж байсан тус компани үндсэндээ компьютер тоглоомын салбарт төвлөрч байлаа. Гэтэл AI аппликэйшний хэрэглээ ихсэх хэрээр NVIDIA-гийн чип гүн суралцахуйн алгоритм тооцоолоход ирээдүйтэйгээ харуулсан юм. Эдүгээ NVIDIA график процессор хиймэл оюуны старт-апуудаас эхлээд Baidu, Google зэрэг аварга корпорацийн тооцоололд ноёлж байна. Процессор нь өөр салбарт давамгайлдаг Intel компани хиймэл оюуны салбарт өрсөлдөгчөө гүйцэж түрүүлэх шаардлагатай боллоо. Тус компани хиймэл оюуны тооцоолол хурдасгах үүрэгтэй, программчилдаг процессор хөгжүүлэгч өрсөлдөөнд хамрагдав. Google өөрийн TensorFlow нээлттэй эх код бүхий Тensor процессороо (TPU) хоёр үе сайжруулж, шинэчиллээ. Тус компани стратегийн алхам болгон Intel-ийн Skylake юм уу NVIDIA- гийн Volta шиг процессорт суурилсан программыг Google- ын TPU-д шилжүүлэх нөхцөлийг хөгжүүлэгчдэд бүрдүүлж өгөв. Apple саяхан iPhone-ийн шинэ үеийн загваруудад нэмэлт бодит байдал (AR – Augmented Reality), царай таних технологи ажиллуулах чадвар бүхий өөрийн график цөмтэй A11 Bionic чипээ гаргасан. Уг чип нь машин суралцахуйн зориулалттай Apple-ийн анхны процессор болж байна.


МАСС, ЗЭРЭГЦЭЭ, ОНЛАЙН СОШИАЛ НИЙГЭМ (MSOC) БЭХЖИНЭ


Шууд дамжуулдаг видео хэдийнэ нийтлэг болсон ч Facebook-ийн эможиг тооцохгүй л бол хараахан интерактив бус хэвээр. Харин HQ Trivia тоглоомын саяхны нүсэр амжилт энэ байдлыг өөрчилж болзошгүй. Шууд стриминг дамжуулалтай видео тоглоомыг өдөрт хоёр удаа буюу өглөө, үдээс хойш Android, iOS-той төхөөрөмжөөр тоглож, шагналын мөнгөний төлөө асуулт хариултын тэмцээнд зэрэг өрсөлдөж болно. 2017 оны наймдугаар сард гарсан эхний долоо хоногтоо уг тоглоом 200 мянга гаруй үзэгч татсан. Энэ тоо тухайн үед зөвхөн АНУ-д хувь хүмүүсийн видеог стриминг хэлбэрээр нийтийн хүртээл болгож эхлэв. Хожим хэрэглээнээс гарсан энэхүү Meerkat программ хэрэг дээрээ Twitter Periscope, Facebook Live-ийн өвөг байлаа. Одоо бол Facebook-ийн Bonfire хэмээх House Party дуурайлгасан программ хувь хэрэглэгчийг анд нөхдийнх нь аварга бүлэгтэй видео чатаар холбож байна. HQ Trivia эдүгээ өрсөлдөгчтэй болсон. Stream хэмээх видео стриминг аппликэйшнийг бүтээгчид The Q программыг 2017 оны арванхоёрдугаар сард гаргасан нь зах зээлд шуугиан дэгдээв. Уг программ мөн л HQ Trivia шигээр хэрэглэгчдийн дунд мөнгөн шагнал бүхий асуулт хариултын тэмцээн зохиодог. Энэтхэгт Showtime хэмээх ийм төхөөрөмжийг унадаг дугуйд суурилуулсан. Энэ нь Peloton- ыг стриминг шууд дамжуулалт гэсэн технологийн бас нэг чиг хандлага тодорхойлогч болгов. Эдүгээ тус компанийн жишээг хэд хэдэн старт-ап дагаж байна. Фитнессийн ирээдүй тусгай төхөөрөмжилсөн заал нэгэнт биш болов. Видео харангаа фитнессээр хичээллэх түвэгтэй гэсэн санаанд тулгуурлан Aaptiv компани мобайл аппликэйшндээ дасгал сургуулилтын аудио бичлэг байршуулж байна. Аялал, фитнесс хоёр ойртон нийлж байгаа нь бас нэг чиг хандлага юм. Аялж явахдаа ч зөв бие бялдартай байх арга болгон АНУ-ын фитнессийн Equinox компани фитнесс зочид буудал нээлээ. Equinox нь заалны унадаг дугуйн SoulCycle зэрэг фитнессийн хэд хэдэн брэндтэй хамтарч ажилладаг. Нөгөө талаар зочид буудлууд ч үйлчилгээндээ улам бүр фитнесс “шингээдэг” болж байна. Westin Hotels & Resorts сүлжээ үйлчлүүлэгч нартаа тавхан доллараар New Balance- ийн бэлтгэлийн бүрэн хувцас хэрэгсэл, олгож байгаа.












САНАЛ БОЛГОХ