Ц.Нямдоржийн харьяа байгууллагууд иргэдийг шүүхийн шийдвэргүйгээр саатуулдаг болжээ

Улс төр


олон жил бугширсан олон хэргийг хуулийнхан шалгаж эхлээд буй. гэсэн ч сайны хажуугаар саар гэгчээр шалгалтын хажуугаар улс төрийн оноо авах гэсэн, хувьдаа ашиг хонжоо хайсан асуудлууд ч олон гарах болжээ. хууль, хүчний байгууллагууд иргэдийг шүүхийн тогтоол, шийдвэргүйгээр баривчлан саатуулж байгаа тухай гомдол ихээр ирэх боллоо. улс төрийн сэдэлтэй энэ ажиллагаа бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхнийг түлхүү онилж байгаа бололтой. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, өнгөрсөн хугацаанд хоёр ч иргэнийг процессийн бус аргаар буюу шүүхийн тогтоолгүйгээр барьж, хорьсон байна. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ямар хууль тогтоомжид үүнийг хуульчилсан байдгийг Монгол улсын хамгийн “шударга” сайд Ц.Нямдорж та тайлбарлана уу? Чуулганы танхимд С.Зори- гийн хэргийн талаар ярихдаа та уих-ын гишүүдийг дагаж мөрдөөд байгаа хуулийнхны чанга, хатуугийн тухай матрын нулимс унагаах шахам ярьж байсан. гэтэл таны хяналтын байгууллагууд ингэж шүүх, прокурорын шийдвэрийг уландаа гишгэж байгааг юу гэж тайлбарлах вэ? та хариу өгөөч? Эсвэл таны эрх ашигт нийцэж байгаа бүхэн шударга ёс болж, нийцэхгүй бүхэн торны цаана орох ёстой юу? үнэхээр шударга ёс ярих гэж байгаа бол ядаж л “бандаашаа татчихаад” шударга ёс номлох ёстой биш үү? аль эсвэл шүүх, прокурорын шийдвэргүй иргэнийг баривчилж, хорьж байгаа нь бас хуулийн мухардал уу?



САНАЛ БОЛГОХ