“Adidas” компани БНХАУ-ын “Dalian Wanda”-тай хамтран ажиллана

Спорт

Спорт хэрэгсэл үйлдвэрлэгч Германы “Adidas” компани БНХАУ-ын “Dalian Wanda” компанитай сагсан бөмбөг болон хөлбөмбөгийн чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар “Adidas” компани “Dalian Wanda”-ийн зохион байгуулах “Гурван төрөлтийн” спортын хоёр арга хэмжээнд хамтрах юм байна. Түүнчлэн гэрээний хүрээнд “Adidas” компани салбар дэлгүүрүүдээ “Dalian Wanda”-ийн их дэлгүүрүүдэд нээх боломж бүрдэж байгаа юм. 2015 оны байдлаар БНХАУ “Adidas”-ийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлд тооцогдож байсан төдийгүй нийт борлуулалтынх нь 15 хувийг бүрдүүлж байгаа аж. Цаашид ч тус компани энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа нь 2025 он гэхэд спортын салбараа таван их наяд юанийн бизнес болгоно гэсэн БНХАУ-ын Засгийн газрын зорилттой нийцэж байгаа юм.




САНАЛ БОЛГОХ