Shiseido төсөөлж байснаас илүү

Мэдээ


Японы 146 жилийн түүхтэй Shiseido брэнд стресстэй арьсыг тайвшруулж, эсийн түвшинд үйлчилдэг Essential Energy багцаа монгол бүсгүйчүүдэд хүргэж эхэллээ. Essential Energy нь ReNura хэмээх биологийн эсийн нээлтүүд болон Kansei инженерчлэлийг хослуулсан технологийн үр дүн юм. Харин гол түүхий эд нь tomorrowleaf нэрээр алдартай ashitaba ургамал. Асар богино хугацаанд нөхөн сэргээгдэх чадвартай уг ургамлыг ReNura технологитой хослуулсны үр дүнд “Essential Energy арьсыг төсөөлснөөс тань илүү нөхөн сэргээнэ” хэмээн Shiseido брэндийн Ази Номхон далайн бүсийн бизнес хөгжил хариуцсан захирал Кожи Наката онцоллоо. ReNura гэдэг “Release New Radiance” гэсэн үгийн товчлол бөгөөд хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгийг илрүүлснээр хурдан засаж, арьсыг нөхөн сэргээдэг байна. Shiseido АНУ, Итали, Хятад, Японы 20-59 насны 1292 эмэгтэйгээс судалгаа авахад тэдний 81-90 хувь нь арьс арчилгааны бүтээгдэхүүнийхээ үр нөлөөг мэдэрч чаддаггүй гэжээ.

Мөн орчин үеийн завгүй хэмнэл, стрессээс үүдэн эмэгтэйчүдэд хөгшрөлт эрт явагдах болсныг эмч нар анхааруулдаг. Үүний улмаас арьс аливаа гоо сайхны бүтээгдэхүүний үйлчилгээг хүлээн авах, өөрийгөө хамгаалах, нөхөн төлжүүлэх чадвар муу- тай болдгийг Shiseido судалж тогтоосон байна. Тиймээс тус компанийн мэргэжилтнүүд 30 жилийн турш арьс болон мэдрэлийн мэдрэхүйн мэдрэмжийг судалсны эцэст 2011 онд мэдрэмжийг нарийн хэмжих төхөөрөмжийг амжилттай боловсруулжээ. Харин үүний үр дүн болох Essential Energy өнөөдөр монгол төдийгүй дэлхийн эмэгтэйчүүдэд хүрч буй нь энэ. Essential Energy-ийн Монгол дахь нээлттэй зэрэгцэн Shiseido-гийн хоёр дахь салбар Шангрила Моллд бямба гарагт нээгджээ. Нээлтэд бизнес, улс төр, урлаг соёлын бүхий л насны эмэгтэйчүүд оролцсон бөгөөд хийлч Ч.Дэлгэрцэцэг, УДБЭТ-ын гоцлол бүжигчин О.Анужин уран бүтээлээ толилууллаа. Shiseido-гийн хоёр дахь салбарын онцлог нь худалдааны зөвлөхүүд үйлчлүүлэгчдийг арьсныхаа онцлогт тохирсон бүтээгдэхүүнээ сонгоход нь бүхий л талаар дэмжлэг үзүүлэх юм. Мөн дэлгүүрээр үйлчлүүлэхдээ Японы алдартай цэгэн иллэг хийлгэх боломжтой. Шинэ салбарын нээлтэд зориулан “Бишрэлт Бьюти” компани бүх бүтээгдэхүүнээ 10 хувиар хөнгөлсөн юм. 

Shiseido брэндийн Ази Номхон далайн бүсийн бизнес хөгжлийн захирал Кожи Наката

-Монгол хүмүүсийн арьс Япончуудынхтай адилхан. Тийм учраас манай бүтээгдэхүүн монгол бүсгүйчүүдэд маш сайн тохирдог, энэ хэрээр Shiseido-гийн борлуулалт ч сайн байдаг. Шинэ багц маань нэг сарын өмнөөс л дэлхий даяар худалдаанд гарсан. Арьсны эсийн түвшинд үйлчилдэг тул урьд өмнө хэрэглэдэг байсан бүтээгдэхүүнтэй харьцуулахад “маш сайн” гэсэн сэтгэгдлүүд үйлчлүүлэгчдээс ирж байгаа. Манай компани хэрэглэгчдэд хамгийн чанартай бүтээгдэхүүн хүргэх ёстой. Мөн харилцагч, үйлчлүүлэгчээ маш их хүндэлдэг. Манай бүтээгдэхүүн үйлчлүүлэгчид маань үр дүн үзүүлээгүй бол бид шалтгааныг нь заавал олж, саналыг нь цаашдын хөгжүүлэлтдээ тусгадаг. Үүнээс гадна сүүлийн үед худалдааны зөвлөхүүдийг үйлчлүүлэгчидтэй өөрийн биеэр харилцаж, асуудлыг нь хамтдаа шийдвэрлэдэг болгосон. Энэ бүхэн манай компанийн 146 жил оршин тогтнож буй гол үндэс юм.

“Бишрэлт Интернейшнл” компанийн Бизнес хөгжлийн захирал Д.Эрдэнэчимэг

-Shiseidо бол Ази бүсгүйчүүдэд зориулсан Японы хамгийн шилдэг бүтээгдэхүүн. Тиймээс ч япон бүсгүйчүүдийн арьс гоё байдаг. Энэ үүднээс бид монгол бүсгүйчүүддээ энэ гайхалтай бүтээгдэхүүнийг хүргэхээр шийдсэн юм. Нөгөөтэйгүүр, бид эргээд брэндийн судалгаа, хөгжүүлэлтийн тал дээр Shiseido-той байнгын хамтын ажиллагаатай явдаг. Шинэ салбар нээх, зах зээлд шинээр гаргах бүтээгдэхүүн гээд бүгдийг нь судалж байж шийддэг. Shiseido бол монгол бүсгүйчүүдийн арьсанд хамгийн сайн тохирох бүтээгдэхүүн гэдгийг судалгаагаар тогтоосон. Уг брэндийг оруулж ирснээс хойш найман жил болж байна. Энэ хугацаанд бид Shiseido-гийн чиг хандлага, хөгжүүлэлттэй хөл нийлүүлэн явж байгаа. Шинэ салбарын нээлт, үйлчилгээ ч гэсэн яг л өнөөдөр дэлхий нийтэд Shiseido-гийн трэнд болж байгаа үйлчилгээ юм. Shideido-гийн брэнд менежер Э.Уянга -30-аас дээш насны эмэгтэйчүүд арьсандаа маш олон төрлийн брэнд бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн байдаг. Энэ бол арьсандаа хамгийн төгс тохирохыг нь л олох гээд байна гэсэн үг.

Гэтэл өнөөдөр бидний амьдралын хэв маяг, хүлээн авч байгаа мэдээлэл зэргээс болоод хүмүүс маш их стресс, ядаргаатай болсон. Ялангуяа, дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд ямар нэг юманд санаа зовж, эрт хөгшрөх буюу дааврын тэнцвэр нь алдагддаг болсон. Энэ бүхнээс болж хамгийн том хамгаалах эрхтэн болох арьсны мэдрэхүй бас мууддаг. Харин Essential Energy арьсны энэхүү мэдрэлийн мэдрэхүйг нь сэргээдэг. Тиймээс уг бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эмэгтэйчүүдэд арьсаа сэргэж байгааг мэдэрдэг. Essential Energy бол арьсыг төдийгүй сав баглаа боодлоороо ч хүний стресс тайлдагийг судалгаа, шинжлэх ухааны туршилтаар тогтоосон. Мөн жүржийн үнэр нь дааврын хэлбэлзлийг тогворжуулдаг тул үнэрлэх мэдрэхүйг сэргээдэг. Арьсны мэдрэхүйг сэргээдэг энэ үйлчилгээ өөр ямар ч төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнд байдаггүй.


САНАЛ БОЛГОХ