92 жилийн түүхтэй СЭзДС их сургуулийн ангилалтай боллоо

Мэдээ


Нэр нь өөрчлөгдөх бүрт сургалтын агуулга, чанар шинэчлэгдэж, мэргэжлийн түвшинд хүрч байжээ


Санхүү, эдийн засгийн дээд сургууль нь 1924 онд байгуулагдсан монголын ууган сургуулиудын нэг юм. Өдгөө 92 дахь жилийн нүүр үзэж буй тус сургууль их сургуулийн статустай болж, ангилал ахин, түүхийн хуудсыг шинээр нээсэн үйл явдал боллоо. БСШУ-ы сайдын тушаалаар 2016 оны долдугаар сарын 1-нээс санхүү, эдийн засгийн дээд сургуулийг их сургуулийн ангилалд хамруулахаар болжээ. ингэснээр шинэ нэрээр овоглож, эрдэм шин жилгээнд суурилсан инновацийг хөгжүүлэх, шинэ бодлогын түвшинд ажиллахаар болж байгаа юм. СЭЗИС-д 4000 гаруй оюутан, өндөр туршлага, эрд мийн зэрэг, цол бүхий 100 гаруй багш, профессорууд дээд боловсрол олгож байгааг сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн д.Батжаргал нээлтийн үеэр хэлэв.  
Тус сургууль байгуулагдсан 92 жилийн хугацаанд материаллаг баазаа шинэчилж, үе үеийн шилдэг эдийн засагчдыг бэлтгэж гаргасан. Тэгвэл сургууль ангилал ахисны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, сэЗис-ийн Удирдах зөвлөлийн дарга р.амаржаргал оролцлоо. Тэрбээр “Бид 92 жил энэхүү түүхэн өдрийг бүтээхээр алхаж байжээ. энэ бол маш том амжилт юм. Тиймээс энэ сургуульд ажиллаж байсан, ажиллаж байгаа багш, оюутан гээд сургуультай холбоотой бүх хүмүүст Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж байна. сүүлийн 25 жил манай сургууль монголын дээд боловсролын өнгийг тодорхойлж, нүүрийг тахалж ирлээ. Өнөөдөр дээд боловсролын салбарт ямар шинэ сургалтын бүтээгдэхүүн төрнө, тэр бүхэн манай сургуулиас эхлэлтэй. их сургууль болсны учир бидэнд цаашид хийж бүтээх ажил улам ундарна” гэлээ.
СЭЗИС нь өнгөрсөн хугацаанд сургалтын таатай орчныг бүрдүүлэн шинэ мэргэжил, хөтөл бөрийг санаачлан хэрэг- жүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдөж чадсан. сургууль өргөжихийн хэрээр сургалтынхаа төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчилж ирсэн аж. Тэрчлэн монгол Улсын санхүү, эдийн засгийг түшилцэх мэдлэг, боловсролтой боловсон хүчнийг бэлтгэдгийн хувьд цаг үеийн шаардлагад нийцүүлж, сургалтынхаа хөтөлбөр, төлөвлөгөөг байнга шинэчилж байсныг ахмад багш нар хэлж байв.

2001 онд албан ёсны магадлан итгэмжлэгдсэн анхны сургууль болсон

Тиймдээ ч 2001 онд албан ёсоор үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн анхны сургууль болсон бөгөөд 2005 онд хоёр дахь шатны итгэмжлэлээ баталгаажуулжээ. Улмаар 2008 онд анУ-ын дээд боловсролын чанарын баталгааг хэрэгжүүлэгч байгууллага болох ACBSP (Олон улсын бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл)-д гишүүнээр элсчээ. Харин одоо маркетингийн менежмэнт, мэдээллийн систе- мийн менежмэнт, бизнесийн эрх зүй, зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын менежмэнт, бизнесийн удирдлага, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, олон улсын мэргэшсэн нягтлан бодогч, банкны менежмэнт, санхүүгийн менежмэнт зэрэг мэргэжлээр өдөр, орой, эчнээ, шаталсан, цахим ухаалаг хосолсон хэлбэрээр бакалаврын зэрэг олгодог. Түүнчлэн эдийн засаг, бизнесийн удирдлагын магистр, доктор болон мэргэшсэн зэргийн сургалттайгаар үйл ажиллагаа явуулж байна.
СЭЗИС -ийн зөвлөх профессор, доктор, Ph.D Б.Оюунчимэг “92 жилийн түүхтэй манай сургууль санхүү, эдийн засгийн их сургууль боллоо. энэ бол сургуулийн нийт хамт олон, багш, сурган хүмүүжүүлэгчид, оюутан суралцагчид гээд бүгдийнх нь хичээл зүтгэл, амжилт юм. Бид өнгөрсөн хугацаанд өндөр мэдлэг, боловсролтой монгол Улсын эдийн засгийн салбарыг түшилцэх, манлайлах олон олон эдийн засагч, санхүүчийг бэлтгэн гаргажээ. миний хувьд боловсролын салбарт багшлаад 35 жил өнгөрсөн байна. Одоо ч энэ салбартаа чадах хувь нэмрээ оруулж, сургуулийнхаа зөвлөх профессороор ажиллаж байгаа” гэв. нээлтийн үеэр их сургуулийн ангилалтай болсныг ахмад багш нар бахдан ярьж,
СЭЗИС болтлоо өнгөрсөн хугацаанд хэрхэн хөгжиж ирсэн сонирхолтой түүхийн хуудсыг СЭЗИС -ийн зөвлөх багш Ж.нямсүрэн сөхсөн юм.
СЭЗИС нь анх 1924 онд гаалийн түр сургууль нэртэй байгуулагдсан аж. энэ цагаас улс оронд нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, татвар, даатгалын тогтолцоо бий болж, эдгээрийн санхүүг удирдан жолоодох мэргэжилтэн бэлтгэх шаардлага гарах болсон. Тиймээс 1926 онд нягтлан бодохын түр сургууль нэртэй болсон байна. Ердөө дөрвөн жилийн дараа Засгийн газар, сангийн яамыг мэргэжлийн хүнд даатгахаар нэрээ дахин өөрчлөх хэрэгцээ шаардлага үүсч, 1930 оны хичээлийн жилээс нягтлан бодохын жинхэнэ сургууль нэртэй болжээ. Улмаар монголын зах зээлд үйлдвэржилт эрчимтэй явагдаж, 1936 онд техникум болгох шийдвэр гарч, Засгийн газрын тогтоолоор санхүү, нягтлан бодох техникумын сургууль хэмээн нэрийдсэн аж. энэхүү урт нэрийг товчлох үүднээс тухайн үед санхүүгийн сургууль гэж олноороо хэлж заншсаныг ахмад багш Ж.нямсүрэн дурдсан юм. Харин удаах хичээлийн жилд тус сургууль Худалдааны сургуультай нэгдэж, санхүү, худалдааны техникум нэртэйгээр нэг жил үйл ажиллагаа явуулсан ч 1938 онд тусдаа болсон гэдэг. 10 гаруй жилийн дараа улс орны бүхий л салбар эрчимтэй хөгжиж, зөвхөн нягтлан бодох гэхгүй төлөвлөх, хянаж шалгах, судалгаа шинжилгээ хийх эдийн засгийн мэргэжилтнийг бэлтгэх үүднээс өргөн хүрээнд сургалтаа явуулах хэрэгцээнд тулгуурласан санхүү эдийн засгийн техникум гэдэг нэр 1946 онд авчээ.
монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1991 онд эдийн засгийн коллеж болж, зах зээлд нягтлан бодох бүртгэл, теллер, брокер, татварын байцаагч нарыг сургаж эхэлжээ. ингээд хоёр жилийн хугацаатай коллежийн хүрээнд эдийн засагчдыг төгс төгөлдөр бэлтгэх нь учир дутагдалтай хэмээн үзсэн тул дөрвөн жилийн сургалтын систем бүхий дээд сургууль болов. 1996 онд санхүү, эдийн засгийн дээд сургууль нэртэйгээр өргөжин тэлсэн байна. ийнхүү тус сургууль нэрээ найман удаа өөрчилж, долдугаар сарын 1-нээс санхүү, эдийн засгийн их сургууль болов. ингэж нэр өөрчлөгдөх бүрт сургалтын агуулга, чанар бүхэлдээ өөрчлөгдөж, улам боловсронгуй, мэргэжлийн түвшинд хүрч байсныг тэрбээр дурдлаа.




САНАЛ БОЛГОХ