Амьд хөгжмийн төлөөлөл буюу “Я ухожу красиво”

Залуус


Орос сургууль, рок хөгжим бас “MTV”. Дурсамж дагуулсаар ирэх нь ээ, “Звери”


Оросын амьд хөгжмийн “Звери”-ээс хамаагүй гоё дуутай хамтлаг, уран бүтээлч маш олон бий. гэхдээ л би энэ хамтлагийн хэдэн сая шүтэн бишрэгчийн нэг. магадгүй энэ нь ромагийн харц, хоолой, гитараа тоглож байгаа байдлаас болдог байх. Түүний нүд зөөлөн ч харц нь ширүүн. “Звери”-ийн дууг сонсоод тайвширч, бас галзуурч болно. Учир нь ромагийн хоолой уянгалаг хийгээд шийдэмгий. Олон хүний хайрыг татсан тус хамтлаг монголд тоглолтоо хийх гэж байгаа баярт мэдээг дуулгахын сацуу тэдний талаар товчхон танилцуулъя.
“Звери” хамтлагийг Роман Билык 2002 онд байгуулсан. Хамтлагийн ахлагч романыг хүмүүс рома Зверь нэрээр сайн мэднэ. Харин “Звери” гэдэг нь үнэн хэрэгтээ ромагийн хоч юм. Тус хамтлаг байгуулагдаад удалгүй хүрээгээ тэлж, соль гитарчин Максим Леонов, басс гитарчин Константин Лабецкий болон даралтат хөгжимчин Кирилл Антоненко, бөмбөрчин Михаил Краевыг элсүүлжээ. сонирхуулахад, хамтлагийн гишүүн авах тухай интернэтэд зар  айрлуулан, сонгосон гэдэг. “Тату” хамтлагийн продюсер Иван Шаповаловын хамтран зүтгэгч Александр Войтинский 2001 онд “Звери”-тэй хамтрах болсноор уран бүтээлийн баг нь бүрджээ.

Соль гитарчин Максим Леонов, басс гитарчин Алексей Любчик болон бөмбөрчин Михаил Краев нар хамтлагаасаа гарах нь тодорхой болсон юм.

Тэдний анхны цомог болох “Шолод” тус хамтлагийг шууд л нэрд гаргасан гэж үздэг. 2003 оны хоёрдугаар сард гарсан уг цомогт “Дожди пистолеты”, “Для тебя”, “Просто такая сильная любовь” зэрэг дуу багтсан аж. эдгээр дуу гарсан даруйдаа амжилтад хүрч “Чартова дюжина” хэмээх Оросын хөгжмийн томоохон жагсаалтыг тэргүүлж байв. 2004 оны гуравдугаар сард “Звери” хамтлаг хоёр дахь цомог болох “Районы кварталы”- г гаргажээ. Тэд орон даяар аялан тоглолт хийхийн хэрээр цомгийн борлуулалт өссөөр байв. “Звери” тухайн үед бараг хоёр жил аялан тоглосон билээ.
Тэд “муз-ТВ”-ийн “Шилдэг рок хамтлаг” шагналыг 2004 оноос хойш зургаан жил дараалан, мөн 2012, 2015 онтой нийлээд нийт найман удаа хүртсэн. Түүнчлэн 2005 онд “MTV Russia” шагналыг ч гардаж байв. Харин хамгийн том амжилт нь “MTV-Europe” наадмаас хүртсэн “Оросын шилдэг уран бүтээлч” байлаа. “Звери” хамтлагийн дууны клип бүгд тодорхой өгүү- лэмжтэй. Богино хэмжээний кино л гэсэн үг. Тэдний дундаас автомашины механикч залуу үйлчлүүлэгчийнхээ үнэтэй “Бентли”-г унаж яваад нэгэн бүсгүйтэй таарч, хайр сэтгэлтэй болдог “до скорой встречи” дууны клип юм. Клипний төгсгөлд хайртай бүсгүй нь Бентли машины эзэн болохыг залуу мэддэг. энэ мэт тэдний сонирхолтой клипийг хэдэн ч удаа, хэдэн ч жилийн дараа үзсэн уйдахгүй. Уншигч танд зөвлөхөд, “Я с тобой”, “Для тебя”, “Просто такая сильная любовь” зэрэг клипийг сонирхож үзээрэй.

Тэд “Муз-ТВ”-ийн “Шилдэг рок хамтлаг” шагналыг 2004 оноос хойш зургаан жил дараалан, мөн 2012, 2015 онтой нийлээд нийт найман удаа хүртсэн.

Хамтлагийн ахлагч Роман Билыкийн царай зүс, сайхан хоолой, гитараа тун ч сэтгэл хөдлөлтэйгөөр тоглодог байдал түүний нэрийн хуудас гэж болно. мөн түүнийг сайн жүжигчин гэж үнэлдэг. Кинонд хүртэл тоглосон удаатай. дээр дурдсан өгүүлэмжтэй клипүүдийнхээ гол дүрийг маш чадварлагаар бүтээдэг нь түүнийг хэн болохыг түвэггүй харуулна. Түүнчлэн Оросын нэртэй загвар өмсөгч, жүжигчин, мисс бүсгүйчүүдийг клипэндээ тоглуулдаг нь бас нэгэн онцлог юм. Үүнээс гадна “Звери” хамтлагийн клипүүдэд Оросын хотуудын төрх өнгө нэмнэ.
Бидний мэдэх “До скорой встречи” дуу нь 2006 оны гурав- дугаар сард гаргасан “Когда мы вместе, никто не круче” цомогт багтжээ. Харин дөрөв дэх цомог “Дальше” нэртэйгээр 2008 онд олны хүртээл болжээ. Дашрамд дуулгахад, алдарт видео тоглоом “Grand Theft Auto” дөрөв дэх цувралдаа тус хамтлагийн “Квартира” дууг ашигласан байдаг.
Тоон хэлээр цөөн хэдэн сонирхолтой баримт дурдвал, тус хамтлаг ердөө 17 клиптэй. Тэд 2008 онд болсон “Russia music awards” наадамд хуучны дуунуудаа 10 минут хэртэй тогложээ. Төгсгөлд нь хамтлагийн ахлагч Рома Звери дунд хуруугаа гаргачихаад тайзны ар луу орж. Харин гитарчин Максим Леонов “РМА-д рок хөгжим хэрэггүй” гэсэн бичигтэй гитараа тайзны голд савж эвдэлсэн нь шуугиан дэгдээсэн юм.

Хамтлагийн нэр болох “Звери” гэдэг нь үнэн хэрэгтээ Ромагийн хоч юм.

Ахлагч Рома Зверь Таганрогаас москва хотод ирж, рок хамтлаг байгуулах хүртэлх амьдралынхаа талаар намтар цомог гаргасан нь “Дожди пистолеты” нэртэй.
Тус хамтлагийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс дуулгахад, энэ оны нэгдүгээр сард долоо дахь цомгоо “Страха нет” нэртэйгээр гаргасан. мөн 10 гаруй жил хамт уран бүтээл туурвисан соль гитарчин Максим Леонов, басс гитарчин Алексей Любчик болон бөмбөрчин Михаил Краев нар хамтлагаасаа ирэх сард гарах нь тодорхой болсон байна.
“Звери” хамтлагийн ал- бан ёсны сайт www.zve.ru-д Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд есдүгээр сарын 2-нд тоглолт хийх тухай бичжээ.


САНАЛ БОЛГОХ