"Мөстлөг"-ийн үе

Бүтээн байгуулалт


Монгол модон хаалганы ханш 20 гаруй хувиар хямдарчээ


Цемент, хадаас, хавтан, тоосго тэргүүтэн “хөлдчихөж”. Яг л өмнөх янзаараа байна. Хачирхалтай юм. Жилийн жилд тэлж байдаг тэдгээр барилгын материалын өсөлт “зогсчээ”. гэхдээ эдгээр түүхий эдийн шинж чанар, төлөв хөлдөөгүй болохыг уншигч таньд сануулъя. Харин үнэ нь “мөстжээ”.
“Зуун айл” төвд барилгын материалын үнэ жилийн өмнөхөөс төдий л өөрчлөгдөөгүй байна. Зарим нь бүр буурсан. Өнгөрсөн жилийн өдийд 157300 төгрөг байсан тонн цементийн (савласан) ханш хэвээрээ. Харин 150-220 мянган төгрөгт хэлбэлзэж байсан монгол модон хаалганы ханш 20 гаруй хувиар хямдарчээ. “Зуун айл”-ын худалдаачид ч үнэ уруудсаныг ам уралдан ярьж байв.
Одоогоос хоёр жилийн өмнө цементийн үнэ цойлж, иргэдийг цочоосныг та санаж байна уу? 2014 оны долдугаар сар. Валютын ханш чангарч, бүтээн байгуулалт өрнөсөн зуны халуун өдрүүд. Урд хөршийн хяналтын албаныхан эрээний цементийн үйлдвэрүүдэд шалгалт хийж, зарим аж ахуйн нэгжийг түр зогсоожээ. энэ давалгаанд манай зарим нийлүүлэгч өртөж, үүдээ барьж, үйлдвэрлэлээ хумьсан аж. Үүнээс үүдэн нийлүүлэлт татарч, монголд үнэ өссөн. Барилгын "талхны" үнэ бараг 40 хувиар өсөж, халуунд нозоорсон иргэдийг харин ч нэг сэрээсэн гэдэг.
Тэгвэл энэ явдлаас хойш байдал өөрчлөгджээ. Цементийн шинэ үйлдвэрүүд шил шилээ даран “мэндэлсэн”. Сүүлийн хоёр жилд тус бүр нь сая тоннын хүчин чадалтай гурван ч үйлдвэр ашиглалтад орсон. энэ хэрээр дотоодын үйлдвэрлэл бэхжиж, импортын цемент татарсан. Манай улс нийт хэрэглээнийхээ 36 хувийг дотоодоосоо хангаад байна. Энэ тоо улам ч өсөх төлөвтэй. Учир нь энэ онд нэг сая тоннын хүчин чадалтай МАК компанийн “Хөх цав” үйлдвэр үүдээ нээх гэж байгаа. Мөн зөвхөн цемент ч биш бусад материалын үйлдвэрлэл ч сүүлийн гурван жилд сэргэсэн.

Үйлдвэрлэлийг тэтгэх учиртай борлуулалт хумигджээ
2012-2015 онд барилгын салбарт 240 үйлдвэр шинээр ашиглалтад орсон байна. ингэснээр монгол Улс бетон, хаалга, цонх, хуурай хольц, тоосго тэргүүтнээ бүрэн биш ч дийлэн хийг нь дотоодоосоо ханга хаар болоод буй. Тухайлбал, төмөр бетоны дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал 260 мянган шоо метрт хүрсэн. Хэрэглээ нь ч төдий болжээ. Бас тоосгоны дотоо дын эрэлт, нийлүүлэлт тэнцсэн.
Нэгэн цагт барилгын материалын 80 гаруй хувийг хилийн чанадаас зөөж байсан монгол чууд өдгөө 60 хувийг үйлдвэр лэж буйг мэргэжлийн холбоо ноос нь мэдээлэв. Үүнээс үзэхэд барилгын материалын үндэсний үйлдвэрлэл сэргэжээ. эерэг төлөв ч ажиглагдаж байна. Харин энэ сэргэлтийг тэтгэх учиртай борлуулалт хумигдаад байна. Борлуулалтгүй бизнесийг ямар ирээдүй хүлээж байдгийг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэднэ биз.
“Зуун айл”-ын барилгын материалын төвийн худалдагч Х.Хишигт “Борлуулалт бараг 50 хувиар буурсан” хэмээн ярилаа. Зургаан жил энд барилгын материал зарж буй энэ залуу ийм муу борлуулалттай жил үзээгүй хэмээн толгой сэгсэрч байна. Бөөний худалдаа ийм бүүдгэр өнгөтэй байгаа бол дотоодын үйлдвэрүүдийн борлуулалт ч хумигджээ. Төмөр хийцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нэгэн компанийн захирал ийн ярив. “Барилгын салбар ид цэцэглэж байсан 2013 онд жилд 7.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг байлаа. Харин 2015 онд 700 сая төгрөгийн орлого олсон.  Аргагүйн эрхэнд борлуулалтаа дэмжихийн тулд үнээ буулгаж байна” гэв.
Тэгэхээр өнөөх үнэ “хөлдсөний” нэг шалтгаан нь энэ аж. Дотоодын үйлдвэрлэл сэргэснээр үнийн өсөлтийг хазаарласан. нөгөө талаас борлуулалт хумигдсан нь үнэ буух суурь шалтгаан болжээ. Баригдаж буй байшингийн тоо цөөрсөн. Баригдсан барилгуудын борлуулалт буурсан нь үйлдвэрлэлийг хөлдөө чирээд байгааг “Барилга эм эн” компанийн судалгааны албаны дарга Б.Билэгтсайхан хэлсэн.
Учир нь нийслэлд л гэхэд энэ оны эхний улирлын байдлаар ашиглалтад ороод, эзэнгүй байгаа 8000 гаруй айлын орон сууц бийг судлаачид тогтоожээ. Нэг айлын сууц дунджаар 80 гаруй сая төгрөгийн үнэтэй гэж тооцвол 760 тэрбум төгрөг эзэнгүй барилгад түгжиг- дээд байгааг “Барилга эм эн” компани судалгаандаа дурьджээ. Зах зээлд эргэлдэж байх учиртай ийм хэмжээний мөнгөний урсгал барилга болоод газарт гагнагдчихаж. Гэтэл манай барилгын материалын зах зээлд 1.3 их наяд төгрөг эргэлддэг гэсэн судалгаа бий. Үүнээс үзэхэд мөнгөний урсгал татарчээ. Харин бартерын наймаа цэцэглэжээ. Зээлээс зээлд эсвэл барьсан байрныхаа хоёр өрөөг барилгын материалаар сольдог бизнесийн харилцаа сүүлийн хоёр жилд хөгжсөн. Өөрөөр хэлбэл, барилгын борлуулалт зогссон. дагаад барилгын ажил гацаж, барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл царцсан. Энэ гинжин хэлхээн дунд дотоодын үйлдвэрлэл бүүдгэр байна.
“Барилга эм эн” компанийн шинжээчдийн тооцоолсноор монгол Улсын эдийн засгийн өсөлт идэвхжих хүртэл барилгын салбар сэргэхгүй. 2018 оноос сэргэлт ажиглагдах аж. Тэгвэл энэ хүртэл барилгын материалын үнэ уруудах төлөвтэй байна. Харин энэ дунд өндийж буй үндэсний үйлдвэрлэгчид өртөж болзошгүй байна.


САНАЛ БОЛГОХ