Номхон далайг дамнан секундэд 7.5 TB өгөгдөл дамжуулна
Технологийн цаг
Номхон далайг дамнан байгуулсан интернэтийн кабель өнөөдөр ашиглалтад орж байна. Нийт 9,000 километр урт уг шугам нь АНУ-ын Орегон мужаас Японы Чиба болон Мэй хүртэл сунаж тогтжээ.
"Faster" буюу "Илүү хурдан" гэх интернэтийн уг шилэн кабелиар секундэд 60 терабит өгөгдөл буюу 7.5 терабайт өгөгдлийг дамжуулах боломжтой, цорын ганц ийм төрлийн кабель юм байна. АНУ-ын "Google" болон Японы сүлжээний томоохон компани "NEC"-тэй хамтран 300 сая ам.доллараар уг шинэ кабелийн бүтээн байгуулалтыг хийжээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй