Эдийн засаг сэргэсэн ч үрэлгэн зан сэдэрлээ

Мэдээ


Эдийн засгийн сэргэлтийг дагаад импорт өсчихдөг зүй тогтол бий


Манай эдийн засагт сэргэлтийн салхи сэвэлзэв үү үгүй юү импорт дагаад өсчихдөг зүй тогтол бий. Өөрсдөө баялаг бүтээж, үйлдвэрлэдэггүй улсын зовлон энэ л дээ. Эдийн засаг идэвхжихээр хэрэглээ тэлнэ. Эрчимжсэн хэрэглээг хангахын тулд хилийн чанад руу харайлгаж, түүхий эдээ зарж олсон хэдхэн “ногоон”-оо юу ч үгүй үрчихдэг нь монголчуудын гэм биш зан болсон. Сүүлийн хэдэн жил тэг рүү уруудсан эдийн засгийн уналт өнгөрсөн оноос эргэн сэргэхтэй зэрэгцээд импортын дүн өсчихөж. Тавдугаар сарын импортын дүн 2016 оны мөн үеийнхээс бараг хоёр дахин өндөр байна. Одоогоос хоёр жилийн өмнө, 2016 оны эхний улиралд манай ДНБ гурван хувиар өсөж, импорт 1.1 тэрбум ам.долларт хэмжигдэж байв. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны тооцоогоор оны эхний улиралд эдийн засаг 6.1 хувиар өссөн бол импортын хэмжээ 2.2 тэрбум орчим ам.долларт хүрээд байна. Уг нь улсын “хэтэвч” нимгэрсэн сүүлийн хэдэн жил орон даяар хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсэн. Ингэж хямгач байсныхаа хүчинд бид өнгөрсөн онд түүхэндээ байгаагүй их хэмжээний ашиг гадаад худалдаанаас хүртсэн юм. Хэн хүний хүсдэггүй хямрал арвич хямгач занг бидэнд сургажээ.

Гэтэл хямрал алсран холдохын хэрээр бид хямгач зангаа гээж эхлэв. Хятад, Япон зэрэг үйлдвэрлэгч орны хувьд иргэдийн хэрэглээ өсөх нь эдийн засгийнх нь хамгийн сайн мэдээ байж болно. Харин үйлдвэрлэж, бүтээхдээ дулимаг Монгол Улсын хувьд эдийн засаг, иргэдийн хэрэглээний өсөлт импортыг тэтгэж, урд хөршийн хэдэн үйлдвэрлэгчийг дэмжихээс хэтэрдэггүй нь харамсалтай. Эдийн засгийн идэвхжилийг илтгэдэг уул уурхайн тоног төхөөрөмж, машин техник, автобензин, дизелийн түлшний импорт нэмэгджээ. Энэ нь нэг талаар эерэг дохио болдог. Гэтэл үүнтэй зэрэгцээд хэрэглээний импорт тэлчихэж. Тухайлбал, гар утасны импорт хоёр дахин нэмэгдсэн. Гар утас борлуулагчдын цахим хуудсыг сөхөөд үзээрэй. Хэрэглэгчдийн гарт хүрээд удаагүй iPhone, Galaxy цувралын хамгийн сүүлийн үеийн iPhone X, iPhone 8 plus, Samsung Galaxy Note 8 загварууд хэдийнэ дуусчихсан байгаа. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр монголчууд өнгөрсөн таван сарын хугацаанд телефон, цахилгаан шуудан холбооны болон үүрэн холбооны аппаратуудад нийт 90 орчим тэрбум төгрөг зарцуулсны дунд гар утас ч багтаж буй. Бас татварыг нь өсгөснөөс үнэ нь нэмэгдсэн тансаг загварын автомашины борлуулалт нэмэгдсэн. Үнэ бараг 160 сая төгрөгөөс эхэлж буй шинэ Land Cruiser 200 автомашиныг өдөрт хэд хэдээр нь борлуулж буйгаа танил дилер маань бахдалтай хэлж байсан. Бас 2018 онд хэрэглэгчдийн хүртээл болсон шинэ загварын төмөр хүлгийн захиалга ч хэдхэн хоногийн дотор дуусдаг байна.

• Тавдугаар сарын импортын дүн 2016 оны мөн үеийнхээс бараг хоёр дахин өндөр байна.

• Хятад, Япон зэрэг үйлдвэрлэгч орны хувьд иргэдийн хэрэглээ өсөх нь эдийн засгийнх нь хамгийн сайн мэдээ байж болно.

• Харин үйлдвэрлэж, бүтээхдээ дулимаг Монгол Улсын хувьд эдийн засаг, иргэдийнх хэрэглээний өсөлт импортыг тэтгэж, урд хөршийн хэдэн үйлдвэрлэгчийг дэмжихээс хэтэрдэггүй нь харамсалтай.

Үүнтэй зэрэгцээд үнэт эдлэлийн импорт нэмэгджээ. Энэ оны эхний таван сард гэхэд монголчууд сувд, үнэт чулуун гоёлд бараг 900 мянган ам.доллар зарцуулсан нь өмнөх оныхоос 30 хувиар өссөн үзүүлэлт. Энэ мэт бидний хэрэглээ нэмэгдэж буйг харуулсан жишээ цөөнгүй. Гэтэл бидний орлого сүүлийн жилүүдэд өндийсөнгүй. Үндэсний статистикийн хороо дундаж цалингийн үзүүлэлтээ өнгөрсөн сараас эхлээд шинэчлэн танилцуулж байна. Тус хорооны тайлангаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн медиан цалин 705 мянган төгрөгт хүрчээ. Энэ бол монгол хүний авч буй дундаж цалингийн хамгийн бодитой дүн. Гэтэл бидний худалдан авалт үүнээс хэд дахин өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, бид олсноосоо давсан, материаллаг зүйл шүтсэн хэрэглээтэй болчихож. Гэхдээ эдийн засаг өсөж, хэрэглээ ийн нэмэгдлээ гээд Монголын эдийн засагт үлдэж ашиг хуримтлагдсан түүх тун ховор. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ цойлж, Монголын орд уурхайн үүцийг задалсан 2011 оны эхэн үе. Манай улсын импорт тухайн үед жилийн дүнгээр гурав дахин өсөж, долоон тэрбум ам.долларыг шүргэж байв.

Гэнэт баяжсан монголчууд хэрэглээгээ огцом тэлж, олсон хэдийгээ хавтгайруулан тарааж тансаглаж байв. Ямартай л Samsung-ийн ухаалаг гар утас худалдан авалтаараа монголчууд Зүүн өмнөд Азид тэргүүлж, үүнд нь талархсан солонгосчууд шинэ загварын ухаалаг утасныхаа нээлтийг манайд хийж байж билээ. Бид тансаг хэрэглээгээрээ Арабын орнуудтай эн зэрэгцэх атлаа өрсөлдөх чадвараараа Африкийн улсуудтай тэнцэж байсан юм. Гэлээ гээд Монголын эдийн засаг өсөж өндийв үү. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэггүй, хэрэглээг хэт тахин шүтсэн бидний муу зан хуримтлал үүсэх, эдийн засгийн өгөөж хүртэх боломж олгохгүй байна. Өр зээлтэй атлаа үнэтэй жийп хөлөглөж, ходоод нь хоосон хороо дундаж цалингийн үзүүлэлтээ өнгөрсөн сараас эхлээд шинэчлэн танилцуулж байна. Тус хорооны тайлангаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн медиан цалин 705 мянган төгрөгт хүрчээ. Энэ бол монгол хүний авч буй дундаж цалингийн хамгийн бодитой дүн. Гэтэл бидний худалдан авалт үүнээс хэд дахин өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, бид олсноосоо давсан, материаллаг зүйл шүтсэн хэрэглээтэй болчихож.

Гэхдээ эдийн засаг өсөж, хэрэглээ ийн нэмэгдлээ гээд Монголын эдийн засагт үлдэж ашиг хуримтлагдсан түүх тун ховор. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ цойлж, Монголын орд уурхайн үүцийг задалсан 2011 оны эхэн үе. Манай улсын импорт тухайн үед жилийн дүнгээр гурав дахин өсөж, долоон тэрбум ам.долларыг шүргэж байв. Гэнэт баяжсан монголчууд хэрэглээгээ огцом тэлж, олсон хэдийгээ хавтгайруулан тарааж тансаглаж байв. Ямартай л Samsung-ийн ухаалаг гар утас худалдан авалтаараа монголчууд Зүүн өмнөд Азид тэргүүлж, үүнд нь талархсан солонгосчууд шинэ загварын ухаалаг утасныхаа нээлтийг манайд хийж байж билээ. Бид тансаг хэрэглээгээрээ Арабын орнуудтай эн зэрэгцэх атлаа өрсөлдөх чадвараараа Африкийн улсуудтай тэнцэж байсан юм. Гэлээ гээд Монголын эдийн засаг өсөж өндийв үү. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэггүй, хэрэглээг хэт тахин шүтсэн бидний муу зан хуримтлал үүсэх, эдийн засгийн өгөөж хүртэх боломж олгохгүй байна. Өр зээлтэй атлаа үнэтэй жийп хөлөглөж, ходоод нь хоосон





САНАЛ БОЛГОХ