Дональд Трамп Владимир Путинтэй хамтарсан мэдэгдлээсээ буцав

Мэдээ


ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дэргэд зогсоод хийсэн мэдэгдлээсээ ердөө 24 цагийн дараа АНУ-ын ерөнийлөгч Дональд Трамп буцлаа. Мягмар гарагт Вашингтонд хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр тэрбээр "2016 оны сонгуулийн үр дүнг ОХУ хакердсан гэх манай тагнуулын мэдээлэлтэй би санал нийлж байгаа" гэж мэдэгдэв. Харин хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Д.Трамп "2016 оны сонгуулийн үр дүнд ОХУ Нөлөөлсөн гэж үзэх шалтгаан олж харахгүй байна" гэж мэдэгдсэн. Гэвч ингэж хэлэхийг зориогүй гэж няцаав. Харин "2016 оны сонгуулийн үр дүнд ОХУ Нөлөөлөөгүй гэж үзэх шалтгаан олж харахгүй байна" гэж хэлэхийг хүссэн гэв. Улмаар хэлсинки дэх хэвлэлийн хурлынхаа бичлэгийг эргэн хараад залруулга гаргах нь зүйтэй гэж үзсэн аж. Хэлсинкид болсон хэвлэлийн хурлын үеэр ноён Трампын хийсэн мэдэгдлийг сийрүүлэхэд: "Манай хүмүүс 2016 оны сонгуулийг ОХУ хакердсан гэж хэлсэн. Ерөнхийлөгч Путин надтай хамт байна. Тэр ОХУ хакердаагүй гэж хэлсэн. Би ингэж хэлэх байна: Надад ОХУ нөлөөлсөн гэж үзэх шалтгаан харагдахгүй байна. Би тагнуулын албаныхандаа асар их итгэдэг.

Гэхдээ Ерөнхийлөгч Путин өнөөдөр бат итгэлтэйгээр сонгуульд нөлөөлөөгүй гэдгээ баталгаажуулсан" гэсэн юм. Д.Трампын шүүмжлэгчид түүний тайлбар нь хэвлэлийн хурлын үеэрх Владимир Путинд бат итгэсэн хандлагыг нь няцааж чадахгүй байна гэж түүнийг шүүмжилж байгаа юм. Мөн түүхэн уулзалтын өмнө Fox News-д өгсөн ярилцлагадаа Орос, Америкийн харилцаа одоо байгаагаасаа илүү сайжрах ёстой гэсэн байр сууриасаа ухрахгүй байгааг нь шүүмжлэгсэд олон байна. ОХУ-ын хувьд даваа гарагийн уулзалт удтал саатсан харилцааг аажмаар сайжруулах эхлэл болно хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн. Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Суперээс илүү боллоо” хэмээн үнэлжээ. Оросын холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко “Дэлхий дахин ямар нэг байдлаар тайвшрах санагдлаа” гэв. Нэг дипломат ярихдаа “Оросыг үзэн ядах утгагүй санаанаас татгалзах тухай трампын үг сэтгэл татав” гэсэн юм. Гэвч хангалуун байдал удаан үргэлжилсэнгүй. Шинжээчид Трамп Путинысанаанд нийлүүлэхийг оролдож, Америкийн тагнуулын албадыг дорд үзсэн атлаа Оросын Ерөнхийлөгчийг магтсан явдал Москвад сөрөг үр дагавар авчирч болзошгүй. Москва дахь Карнегийн төвийн шинжээч Александр Габиев “Оросын зүгээс сонгуулийг хакердсан гэх мөрдөн байцаалтын үр дүн, уг хэрэгт Оросын тагнуулуудыг буруутгасан болон хэвлэлийн бага хурал дээрх трампын байдал зэргээс үүнээс муу байж болдог бол оросын асуудал АНУ-д улам бүр хорлонтой болох цаг үе рүү орлоо гэж би бодож байна” хэмээн дүгнэв. Харамсалтай нь, энэ байдал ирэх он жилүүдэд Орос, Америкийн харилцааг сэвтүүлнэ. Түрүү долоо хоногт зарим талаар эвлэрлийн хүлээлтээс Оросын зах зээл дээшилсэн боловч уулзалтын дараах мягмар гарагт унасан байна. Москвагийн RTS индекс үдээс хойш 2.1 хувь доошилсон нь хэлэлцээнд бодит ахиц гараагүй болон конгресс эрс эсэргүүцэх байх гэж хөрөнгө оруулагчид болгоомжилсноос шалтгаалав. BCS Global Markets фирмийн Москва дахь төлөөлөгч Марк Брэдфорд “АНУ дахь Оросын эсрэг үзлийн улмаас харилцаа дулаарах хүлээлт хэрэгжсэнгүй, муугаар бодвол балран уналаа” гэж дүгнэв.

Оросын олигарх асан Михаил Ходорковский twitter-тээ “Хэрэв Путины зорилго нь Трампыг хувь хүний үүднээс доромжлох явдал байсан бол тэр амжилтад хүрлээ. Хэрэв тэрОросын байдлыг сайжруулах зорилготой байсан бол энэ хэвлэлийн бага хурал дээр хамгийн муу зүйл хийлээ” хэмээн Оросын Ерөнхийлөгчийг шууд буруутгажээ. Зарим ажиглагч ярихдаа ноён Трамп, Путин нар уг уулзалтад хэт хөтлөгдсөн нь алдаа боллоо гэж үзэж байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Оросын асуудлыг хариуцаж асан андрей вайс ярихдаа ноён Трамп Оростой яагаад хамтран ажиллахыг хүсэж буйгаа анх удаа тайлбарлаж, уг асуудлын улмаас улс төрийн эсэргүүцэлд бэлтгэснээ харуулсан гэв. Тэрбээр цааш нь бичихдээ “Хэрэв хэвлэлийн бага хурлаас ийм уур амьсгал үзэгдэж, нөхөрсөг дулаарал үлдээсэн бол бид Сингапурын амжилт давтагдахыг харах байлаа. Гэтэл Трампын өөрийнх нь сахилга батгүй байдлаас болж, бүх юм замаасаа гарчихсан” гэж тайлбарласан байна. Гэхдээ ямар ч үр дүн Кремлийн хувьд гайхалтай зүйл биш бөгөөд тэд Трампын засаглалын таамаглах аргагүй шинж чанарын улмаас түүнийг сүйрэл буюу боломжийн аль алинаар төсөөлдөг. Оросын өндөр албаны нэг хүн “Бид энэ уулзалтад маш доогуур хүлээлттэй очсон. Ярилцах хүний таамаглашгүй байдал ч бас нөлөөлсөн” гэжээ. Ноён Габиев “Оросын дээдэс Трамп харилцааг бодитойгоор сайжруулах чадваргүй тул хэрэггүй сонин этгээд гэж үздэг. Харин тэр АНУ төвтэй систем, АНУ-ын тэгүүлдэг либерал дэг журам, эвсэл холбоог нурааж байгаад зарим нь дотроо баярладаг байх” хэмээв. Аюулгүй байдлын шинжээчид хэлэхдээ хоёр удирдагч цөмийн зэвсэглэлийн асуудлаар стратегийн тогтвортой байдлын хэлэлцээний шинээр эхлүүлэх боломжийг алдлаа. Оронд нь харилцааны талаар өргөн яриа хэлэлцээ хийх шинжээчдийн зөвлөл байгуулахыг уриалаад өнгөрөв. Ноён Путин, Трамп нар удахгүй болох их 20, 11-р сард чуулах Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт дээр дахин нүүр тулна. Дээрх үзэл санааг дахин оролдоод үзэх хугацаа холгүй байна.


САНАЛ БОЛГОХ