Google-ийн шинэ системийг "Android Nougat" гэж нэрлэхээр болжээ

Технологийн цаг

Ухаалаг утасны хамгийн өргөн тархсан систем "Android"-ийн дараагийн хувилбарыг "Android Nougat" гэж нэрлэхээр болсон байна. Уг системийг хөгжүүлэгч Google компани өнгөрсөн сард болсон "I/O 2016" чуулганы үеэр "Android N"-ийг хэрхэн нэрлэхийг олон нийтийн санал асуулгаар тодруулна гэж мэдэгдэж байсан юм.



"Android Nougat" энэ зун хэрэглэгчдэд хүрнэ. Уг үйлдлийн системийг дэмждэг ухаалаг утас болон таблет компьютерүүд дээр ажиллаж байхдаа дэлгэцээ хувааж олон үйлдэл зэрэг хийх боломжтой болох юм. Түүнчлэн "Google"-ийн шинэ VR платформ болох "Daydream"-ийг уг үйлдлийн системд багтааж өгсөн байна. Гэхдээ "Daydream"-ийг дэмждэг техник хангамжаар л уг платформыг ашиглах боломжтой.

САНАЛ БОЛГОХ