Брюссель терроризмд хамаатай контентыг хязгаарлана
Дэлхийн хандлага
Европын комисс Facebook, YouTube, Twitter зэрэг компанид алан хядлага ба бусад төрлийн хүчирхийллийн тухай ухуулга сурталчилгаатай контентыг илрүүлж, устгах шаардлага тавихаар төлөвлөж байна. Сайн дураараа ийм төрлийн бичлэг, постуудыг устгах урьдын хандлагыг өөрчилж, ирэх сард илүү хатуу заалттай зохицуулалт гаргана. Европын комиссын аюулгүй байдлын тэргүүн Жулиан Кинг Financial Times сонинд ярихдаа “Технологийн компаниуд террорист контентыг устгах ажилд олигтой дэвшил харагдахгүй байгаа тул Брюссель иргэдийг хамгаалах илүү хатуу арга хэмжээ авна” гэжээ. Тэрбээр “Бид ийм далдуур хөнөөлтэй үзэгдлийн өмнө сул буюу санаа амар байж болохгүй” хэмээн мэдэгдэв. Зохицуулалтын нарийн заалтуудыг боловсруулах шатандаа явж байгаа. Европын холбооны нэгэн албан тушаалтны хэлснээр цагдаа болон хууль сахиулах байгууллагын зүгээс террорист хэмээн тооцсон контентыг устгах тодорхой хугацаа өгөхөөр тусгажээ.
Уг хуулийн төсөл хууль бус контентыг хязгаарлах талаар ЕХ-ноос хэрэгжүүлэх анхны зохицуулалт болно. Платформууд өөрөө зохицуулж, хууль бус контентод хариуцлага хүлээдэггүй байсныг халах алхмыг Брюссель ийнхүү хийж байна. Гуравдугаар сард тус комисс хүчирхийлэл ба хэт үзэлд уриалан дуудсан материалыг устгах тухай удирдамжаа чангатгаж, нэг цагийн дотор сайн дураар устгахыг санал болгосон. Брюссель гурван сарын хугацаанд удирдамжийн хэрэгжилтийг хянаад дахин зохицуулалт санаачлах эрхийг өөртөө үлдээсэн юм. Ноён Кинг хэлэхдээ ЕХ-ны олонх гишүүд болон евро парламентаар батлагдах хуулийн төсөл хэмжээнээс үл хамааран бүх вебсайтад хамаарахыг онцлов. Тэрбээр “Хэмжээ ба нөөцийн ялгаа нь терроризмын эсрэг тэмцэлд тэдний чадамж ялгаатайг илэрхийлэх боловч тэдний бодлого нь тэр бүр ил тод байдаггүй. Үүний улмаас тийм контент интернетээр тархаж, арилгасны дараа ч дахин гарч ирээд платформоос платформд дамждаг” гэжээ. Лондон, Парис, Берлинд сүүлийн хоёр жилд гарсан халдлагуудын дараа Брюссель хэт даврагчдын эсрэг үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн.
Гэхдээ шинэ хууль боловсруулах алхмыг комиссын зарим ажилтан дэмжихгүй байгаа аж. Тэд томоохон платформууд террорист бүлгүүдийн постыг үндсэндээ устгасан учир сайн дурын арга хэмжээ амжилтад хүрсэн гэж үзэж буй. Тухайлбал, Google компани YouTube дээрх террорист агуулгатай материалын 90 хувийг автоматаар илрүүлж, бичлэгийн 50 хувийг 10 удаа үзэхээс өмнө устгадаг хэмээн мэдэгдсэн. Facebook-ын хувьд оны эхний гурван сард Аль Кайда болон Исламын улс бүлгийн 1.9 сая контентыг илрүүлж, ихэнхийг нь устгаснаа мэдээлэв. ЕХ-ны албаны хүн хэлэхдээ тус Шэннон Бонд Tesla-гийн босс Элон Маск компаниа хувийнх болгож, хувьцааны нээлттэй арилжааг зогсооно хэмээн твиттертээ бичсэнээс хойш богинын арилжаачид тэрбум гаруй ам.долларын ашиг олжээ. Түүнийг энэ сарын 7-нд нийт хувьцаагаа худалдан авч, арилжаачдын дайралтаас хамгаалах төлөвлөгөөний тухай жиргэсний дараа богино арилжааны дөрөв хүрэхгүй хувь хаагдсан байна. Цахилгаан машин үйлдвэрлэгчийн хувьцааны үнэ эхэндээ дээшилсэн боловч удалгүй чиглэлээ өөрчилж, баасан гарагийн арилжаа жиргээний өмнөхөөс 19 хувь унаж хаагдав. S3 Partners санхүүгийн шинжилгээний фирмийн мэдээлснээр энэ хугацаанд Tesla-гийн хувьцааг наймаалагчид богино арилжаанаас 1.2 тэрбум ам.долларын ашиг олжээ. Тус компанийн хувьцаа богинын арилжаачид болон Маскийн төлөвлөгөөг дэмжигсдийн хоорондын байлдааны талбар болоод буй. S3-ын мэдээлснээр 11.2 тэрбум ам.долларын өртөгтэй Tesla-гийн чөлөөт хувьцааны 25 гаруй хувь нь хувьцааны үнэ унана гэсэн таамгаар худалдан авсан хөрөнгө оруулагчдын гарт орсон явдал тус компанийг АНУ-ын зах зээлд богино арилжаанаас хамгийн их алдагдал хүлээсэн компани болгов. Дэлхийн хэмжээнд зөвхөн Хятадын Alibaba групп л богино арилжаанд үүнээс илүүг алдаж байсан юм. Ноён Маск хувьцааг 420 ам.доллараар буцаан худалдан авна гэж амласанд хэд хэдэн томоохон арилжаалагчид итгээгүй учир үнийн уналтад бооцоо тавьжээ. Тэрбээр хувьцаагаа худалдан авах баталгаатай сан босгосон мэтээр ярьсан нь Tesla ба түүний захирлын эсрэг хөрөнгө оруулагчид зарга үүсгэж, Америкийн үнэт цаасны зохицуулагчид шалгалт хийхэд хүргэлээ. Британийн томоохон хедж сангийн менежер Криспен Оди ноён Маскийн мэдэгдлийг далайчин Дональд Кроухартын аялалтай зүйрлэжээ. Энэ хүн 1968 онд ганцаар дэлхийг тойрох аянд гарсан боловч эргэж ирээгүй юм. Ноён Оди “Tesla-гийнх шиг богино арилжааг тэсэж гарахад бэрх нь үнэн.
Гэтэл энэ компани амьдралынхаа төгсгөл рүү орж байгаа мэтээр хандаад байх юм” хэмээн бичжээ. Ноён Маск богино арилжаачдын эсрэг тэмцэхэд эрч хүч, цагаа зарцуулж, олон жиргээ бичсэн. Тэрбээр тэднийг компанийг la-гийн энэ оны хүнд байдалд нэрмээс боллоо. Ноён Маск Model 3 загварын цахилгаан машинаа гаргахын өмнө үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд ихээхэн бэлэн мөнгө зарцуулаад байсан юм. New York Times сонинд пүрэв гарагт нийтлэгдсэн түүний нэлээд сэтгэл хөдлөлтэй ярилцлагад ноён Маск Tesla-гийн үйлдвэрийг барих гэж ихэд чармайсан явдал хувийн амьдрал, эрүүл мэндэд нь ул мөрөө үлдээснийг онцолжээ. Tesla-гийн удирдах зөвлөл Маскийн үүрэг хариуцлагын заримыг хуваалцах орлогч хайж байгаа аж. Гэвч ноён Маск зайгүй цагийн хуваариа үл харгалзан богино арилжаачдыг дайрах цаг гаргажээ. Тэрбээр “Тэд бол тэнэг амьтад биш, гоц ухаантан ч биш. Зүгээр л хурдан гүйдэг залуус” хэмээн бичсэн байна. комисс нийт холбоог хамарсан зохицуулалт хийхээр яарч байгаа нь аль нэг Засгийн газар дангаар арга хэмжээ авахаас сэргийлж буйг тэмдэглэжээ. Герман энэ онд үзэн ядалтыг өөгшүүлсэн үг ярианы эсрэг хууль хэрэгжүүлж эхэлсэн нь хуурамч мэдээнээс эхлээд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан контентыг онилсон. Уг хуулиар компаниуд хууль бус материалыг 24 цагийн дотор устгах ёстой ба эс бөгөөс 50 сая еврогийн торгууль хүлээдэг. Харин ЕХ үзэн ядсан үг яриа, хуурамч мэдээ гэх мэт зүйл дээр сайн дураар зохицуулах орон зайг хэвээр үлдээх аж.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй