Блокчейнд суурилсан Засгийн газрын бонд арилжина

Мэдээ


Та удахгүй гудамжинд самар зарж буй эмээгээс НӨАТ-ын баримт авдаг болох цаг айсуй. Хот суурин газрын өнцөг булан бүрийг хамарсан ийм төлбөр тооцооны системийг үндэсний технологийн “Gerege systems” компани бүтээж байна. Төрийн үйлчилгээнд хувьсгал хийж ТҮЦ машиныг бүтээсэн тус компани “Гэрэгэ эко систем” нэртэй шинэ бүтээгдэхүүнээ бэлэн болгохоор зэхэж буй. Энэ системээр төрийн болон төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг гүйцэтгэх боломжтой аж. Энэ нь өргөн боломжийг таны гарт авчрах монгол маягийн “Wechat” болно хэмээн компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат хэлсэн юм. Мөн эднийх ирэх онд багтаж хөрөнгийн зах зээлд хөл тавихаар төлөвлөж байна. “Gerege systems”, Анд Глобал зэрэг монголчуудын үүсгэн байгуулсан технологийн компаниуд улам хөгжин дэвжсээр буй. Ялангуяа, инноваци дээр цэцэглэсэн манай гарааны компаниуд хэдийнэ олон улсад хөл тавьж эхэлсэн. Энэ тухай манай сонин өнгөрсөн сарын 26-ны дугаартаа “Монголын стартапууд Азид гарах цаг болсон” нийтлэлээрээ хүргэж байсан.


Азийн шилдэг 100 стартапын жагсаалтад Монголын “Ньюмедиа", “ЛендМН” ББСБ, “Айхотел” компани багтжээ. үүнийн нэг болох, сүүлийн хэдэн сар Монголын хөрөнгийн зах зээлийг доргиож буй “ЛендМН” болон түүний толгой компани болох “Анд Глобал” дотоодын зах зээлд хиймэл оюун ухааныг санхүүгийн системтэй хослуулан хүч түрж буйгаас гадна Азийн зах зээлд гараад байна. Тэд Мьянмар болон Филиппин улс руу технологи экспортолж эхэлжээ. Тус компани Филиппин улсын хоёр сая ам.долларын банк худалдан авсан бөгөөд одоогоор төв банкнынх холбогдох зөвшөөрлийг хүлээж байгаа аж. Тэгвэл өнгөрсөн онд Монголын хөрөнгийн биржид IPO хийсэн “Айтүүлс”-ийн толгой компани болох ICT групп дэлхийд анх удаа блокчейнд суурилсан Засгийн газрын бондын арилжаа хийх платформ бүтээжээ. Уг платформыг Сангийн яам туршиж байгаа бөгөөд хэрэглээнд нэвтрүүлэх эсэхийг удахгүй шийдэх аж. Технологийн энэ шийдлээр дамжуулан санхүүгийн бүАНУ-ын доллар 2,468.94 Евро 2,842.86 Японы иен 22.41 ОХУ-ын рубль 36.73 БНХАУ-ын юань 360.93 БНСУ-ын вон 2.21 Валютынханш тээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж тус группийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн хэлсэн юм.

Ийнхүү Монголын технологийн компаниуд дижитал технологийн салбарт өсөн өндийж байна. Энэ шилжилт нь Монголд ашигтай гэж энэ салбарынхан үзэж байна. Монгол улс цөөн хүн амтай, хөдөлмөрийн хүчээр бага гэдэг ч энэхүү сул талаа хиймэл оюун ухаан болон хүний хүчийг хэмнэн, хөдөлмөрийн бүтээмжийг тэтгэдэг технологийн дэвшлийн нөхөх боломжтой хэмээн Г.Лхамсүрэн захирал тайлбарлаж байна. Бас эх газраар хязгаарлагдаж, их гүрнүүдийн дунд хавчуулагдсан Монгол улсад мэдээллийн технологи нь төмөр зам, дэд бүтэц нэхэлгүйгээр хил хязгааргүй зах зээлийг нээж өгөх аж. Өнөөдөр Монголд дижитал технологийг санхүүгийн салбарт хамгийн хурдтай нэвтрүүлж байгаа. Нөгөөтэйгүүр хүн төрөлхтний түүхэнд хувьсал хийж буй уг технологийг нэвтрүүлэх шаардлагатай эрүүл мэнд, боловсрол,зэрэг олон салбар бий хэмээн гарааны компаниуд үзэж байна. Ингэснээр өдгөө тулгараад буй олон сорилт, чирэгдлийг шийдэх юм. өмнөд Солонгосын K-Bank, MCS корпораци хамтран Монгол Улсад интернет үйлчилгээнд суурилсан банк байгуулахаар болсон. Ийнхүү энэ зах зээлийн тоглогчдын тоо нэмэгдэх хэрээр технологи дээр суурилсан санхүүгийн үйлчилгээний өрсөлдөөн улам ширүүсч магадгүй.

Гэхдээ тэд дотооддоо өрсөлдөхгүй харин гадаад зах зээл дэх өрсөлдөх чадвараа нэмэхээр зорьж байгаа юм. тиймээс олон улсын зах зээлд хөл тавьж эхэлсэн нь тэр аж. “ЛендМН” гэхэд л өнгөрсөн нэг жилийн хугацаанд 500 мянган иргэнд 95 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Бидний зээлдэгчийн тоо өслөө гээд хэдэн саяас хэтрэхгүй. Монгол нэг талаар хязгаарлагдмал зах зээл хэмээн “Анд Глобал”-ын үйл ажиллагаа хариулсан захирал В.Баярсайхан хэлсэн. Тиймээс эхлээд дотоодын зах зээл, хэрэглээг хангах, цаашлаад олон улсын зах зээл рүү чиглэж байгаа аж. 2017 оны байдлаар дэлхийн дижитал эдийн засаг гурван их наяд ам.доллартай тэнцсэнийг дэлхийн эдийн засгийн форумаас мэдээлсэн. Мөн 2025 он гэхэд санхүүгийн салбар бүхэлдээ дижитал хэлбэрт шилжихээр байна. Гурван сая аж ахуйн нэгжийг нэгтгэсэн, дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн худалдааны танхимын салбар болох Монгол дахь Америкийн худалдааны танхимийн технологийн салбарын шилдгүүд болон гишүүдийнхээ дунд “дижитал эдийн засгийн боломж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


САНАЛ БОЛГОХ