Цахим худалдаа Хятадын ложистикийг өөд татлаа
Дэлхийн хандлага
Хятадын цахим арилжааны аваргууд хэрэглэгчээс эхлээд жижиглэн худалдааны гэрээ хүртэлх бүх зүйл дээр өрсөлдсөөр буй. Өдгөө уг өрсөлдөөн ложистикийн сүлжээ болон агуулахын салбар руу шилжиж, гол операторууд хүргэлтийн цагийг хэмнэхийн тулд сайн байрлалтай агуулахад хэдэн саяар нь мөнгө хаяж байна. JLL фирмийн шинжээч Стюарт Росс “Агуулах ба ложистикийн салбар хэрэглээний өсөлтөөс шууд хамаардаг. Хятадын хэрэглэгчдийн онлайн худалдан авалт дэлхийд тэргүүлж байгаа” гэлээ. Хятадын Худалдааны яамны мэдээгээр өнгөрсөн онд 7.18 их наяд юанийн ашиг олсон Alibaba, Tencent, JD.com компаниуд цахим борлуулалтаараа өрсөлдөхийн зэрэгцээ ложистик болон агуулахын төлөө дайтан тэмцэлдэж буй. Үл хөдлөх хөрөнгө эзэмших өртөг өндөр учир цахим худалдааны компаниуд өөрийн байгууламжтай байхыг эрмэлздэггүй ч ложистикийн сүлжээний чухал хэсэг болох агуулахын эрэлтийг эрс нэмлээ.
Энэ оны эцэс гэхэд Хятадад 52 сая метр квадрат сайн чанарын агуулахын орон зай бий болно гэж JLL мэдээлсэн. Гэхдээ энэ нь 15 жилийн турш барьсан АНУ-ын 900 сая метр квадрат агуулахын талбайг бодвол бага хэмжээ гэж ноён Росс хэллээ. төвлөрсөн агуулахуудыг тойрсон үр ашигтай сүлжээний ачаар өнгөрсөн онд Хятадын шуудангийн алба 40 тэрбум боодол илгээмж хүргэжээ. Үүний зэрэгцээ цахим худалдааны аваргууд хэрэглэгчийн эрэлт нэмэгдэхээс өмнө өрсөлдөгчдөөсөө түрүүлж, сайн байрлалтай агуулах олж авахаар яарч байгаа аж. Хятад дахь Deloitte компанийн хэрэглэгчийн үйлчилгээний тэргүүн тианбин Жан “Хамгийн чухал нь хэрэглэгчдэд ойртох явдал. урт хугацаанд жижиглэн худалдааны шинэ талбарт өрсөлдөхөөр зэхэж буй компаниудын хувьд одоо шийдвэрлэх цаг үе ирээд байна” гэжээ. Агуулахын эрэлт Best Logistics, SF Express гэх мэт ложистик, хүргэлтийн үйлчилгээний компанийн үнэ цэнийг өсгөж байна. Ложистикийн үйлчилгээ үзүүлдэг гуравдагч компаниудын ашиг 2015 онд 159 тэрбум ам.долларт хүрсэн нь найман жилийн өмнөхөөс гурав дахин нэмэгдсэнийг JLL мэдээлэв. Тээвэрлэлт ложистикийн зардлын 40-50 хувийг эзэлдэг тул агуулах ба хэрэглэгчийн хоорондын зайг ойртуулах нь амин чухал гэж Хятадад агуулахын сүлжээгээр тэргүүлэгч Global Logistics Properties корпорацын ерөнхийлөгч Виктор Мок ярилаа.
Эднийх 30 сая метр квадрат агуулахын талбай эзэмшдэг аж. Бүх өгөгдлийг гартаа авч, ложистик, хангамж, хэрэглэгчийг холбосон үр ашигтай сүлжээ бий болгож чадсан тоглогч хамгийн давуу байдлыг эзэмшинэ. Хятадын томоохон тоглогчид Бээжин, шанхай, шеньжен зэрэг гол хотуудад төвлөрдөг боловч цахим худалдааг дагасан ложистикийн операторууд жижиг, дотоод нутгийн хотуудад шилжиж байна. Үүнээс гадна том хотууд хэт тэлэлтээс сэргийлж газар олголтод тавих хяналтаа чангаруулсан учир агуулахад хөрөнгө оруулалт багассан. 2015 онд агуулахын хөрөнгө оруулалт Ханна Робертс италийн Генуя хотын Моранди гүүрний тогтоц суларсныг нурахаас нь зургаан сарын өмнө тээврийн албаныханд анхааруулж байжээ. Өнгөрсөн долоо хоногт гүүрний гол хэсэг унаснаас 43 хүн амь үрэгдсэн. Тус улсын хамгийн том замын оператор Autostrade компанийн судалгаанаас үзэхэд зарим тулгуур нь бат бэх чанарынхаа 20 хувийг алдаж, засвар шаардлагатай болсон аж. Тээврийн яам, Autostrade болон архитекторуудын хамтарсан тайланд дурдсанаар тээврийн албаныхан уг асуудлыг хоёрдугаар сард авч хэлэлцсэн байна. Эрх баригчид гүүр муудсаныг урьдаас мэдэж байсан явдал нь популист Засгийн газрын зүгээс Autostrade-д бурууг тохох оролдлогыг хөсөрдүүллээ. Тавдугаар сард засгийн эрхийг авсан шинэ танхим тус компанийн италийн төлбөртэй замын 50 хувийг ажиллуулдаг зөвшөөрлийг цуцалж, 500 сая еврогийн нөхөн төлбөр болон засварын ажил хийх саналаас татгалзсан. Үүний улмаас даваа гарагт Autostrade-ын толгой компани Atlantia-ын хувьцааны үнэ есөн хувиар унав. Түүнчлэн тээврийн яамны албан ёсны мөрдөн байцаалтыг удирдах хүн нь мөн Autostrade-ын саналыг үнэлэх багийг толгойлж байсан явдал бас маргаан үүсгэв. Генуя хотыг хариуцсан тус яамны архитектор Роберто Ферразза мужийн барилгын ажлыг хянах зөвлөлд давхар алба хашиж байсан гэнэ. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард гүүрэнд засвар, үйлчилгээ хийх Autostrade-ын оруулсан төслийг үнэлсэн аж. Өнгөрсөн долоо хоногт түүнийг гүүр нурсан хэргийг шалгах багийн ахлагчаар томилжээ. Даваа гарагт ноён Ферразза Financial Times сонинд ярихдаа мөрдөн байцаалтыг ахлах үүргээс татгалзахгүй гэж мэдэгдсэн.
Тэрбээр “Би үүнээс ашиг талаар нэмэлт мэдээлэл ирүүлэхийг хүссэн хэмээн тайлбарлав. Албаныхан үнэлгээний ажлыг түргэтгэхэд анхаарсан байна. Тэрбээр “Бид үүнийг богино хугацаанд амжуулсан, хэдхэн долоо хоногт. Тэгээд засварыг аль болох түргэн эхлүүлэхийн тулд Ром дахь яам руу эцсийн зөвшөөрөл авахаар хүсэлтээ илгээсэн” гэв. Төслийг тээврийн яам баталж, тавдугаар сард 20 сая еврогийн засварын ажлын тендер зарлажээ. Гэвч зургаан сарын өмнөх анхааруулгыг үл харгалзан албаныхан гүүрэн дээрх хөдөлгөөнийг хязгаарлах буюу зогсоох арга хэмжээ авахгүй байснаас гүүр нурсан байна. Тээврийн яамны хэвлэлийн төлөөлөгч Autostrade төслийг үнэлж, баталсан гэхээс илүү тайлбар өгөхөөс татгалзлаа. Өмнөх оноос 28 хувь дээшилж байсан бол 2016 онд зургаа, 2017 онд дөнгөж дөрвөн хувь өсжээ. Сүүлийн хоёр жилд Бээжин, Гуанжоу, шанхай зэрэг гол зургаан хот агуулах түрээслэх хугацааг 50 жил байсныг 30 болгон бууруулснаас гадна аж үйлдвэрийн зорилгоор ашиглах газар олголтыг багасгав. Харин дотоод нутгийн ухань зэрэг хотод агуулахын талбай хэт нэмэгджээ. Ноён Росс энэ талаар “Хятад улс дэлхийд хамгийн том замын сүлжээтэй. төмөр замын сүлжээгээр бас дэлхийд тэргүүлдэг. Дэд бүтцийн хөгжил болон шинэ нисэх буудал, боомтууд аж үйлдвэрийн салбарыг үнэхээр дээш нь түлхсэн” хэмээн дүгнэв.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй