Орос, Хятад хамтран агаарын тээврийн аварга онгоц бүтээнэ
Технологийн цаг
БНХАУ, ОХУ хамтран дэлхийд хамгийн аварга, хамгийн тохь тухтай зорчигч тээврийн нисэх онгоцны нэгийг бүтээж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2016 онд БНХАУ-д айлчлах үеэрээ хамтын хүчээр иргэний агаарын тээврийн аварга онгоц бүтээх үндсэн баримт бичигт гарын үсэг зурсан юм. Нисэх онгоцны урьдчилсан зураг төслийг China Airshow-2016 олон улсын үзэсгэлэн яармагийн үеэр нийтэд сонирхуулсан. Ирээдүйн аварга хөлөгт суурилуулах турбинт хөдөлгүүрийг хамтран бүтээхээр ОХУ-ын хөдөлгүүр үйлдвэрлэх нэгдсэн корпорац (объединенная двигателестроительная корпораци), БНХАУ-ын AECC-хөдөлгүүр үйлдвэрлэх компани өнгөрсөн онд болсон Aviation Expo Chna-2017 үзэсгэлэнгийн үеэр санамж бичигт гарын үсэг зурсан юм. Хоёр улсын хамтын бүтээл болох зорчигч тээврийн ирээдүйн онгоцны нэр уг үзэсгэлэнгийн үеэр тодорхой болсон. Төсөлд оролцогч улсуудын нэрийг төлөөлүүлэн нисэх онгоцыг CR929 хэмээн нэрлэжээ. Эдүгээ төсөл гурав дахь шатандаа буюу нисэх онгоцны гадаад хийцийг эцэслэн тохиролцох, аэродинамикийн туршилт-судалгаа явуулж, хийцийн материал сонгох, болзошгүй нийлүүлэгчдээс авсан бүрдэл, тоног төхөөрөмжийн саналд судалгаа хийж байна. гурав дахь шат 2019 оны дундуур дуусна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй