"Apple" компани "TIDAL"-ийг авч магадгүй

Технологийн цаг

"Apple" компани хөгжмийн "TIDAL" үйлчилгээг худалдан авахаар ажиллаж байгаа гэж "Wall Street Journal" мэдээллээ. Дуучин "Jay-Z" 2014 онд гарч байсан "TIDAL" үйлчилгээг өнгөрсөн онд худалдан авсан. Өндөр чанартай дуу хөгжмийг интернэтээр дамжуулан төлбөр төлж буй хэрэглэгчдэд хүргэхээс гадна сүүлийн саруудад "Beyonce", "Drake", "Kanye West" зэрэг уран бүтээлчид өөрсдийн цомгийг зөвхөн "TIDAL"-аар дамжуулан гаргаж байгаа нь хэрэглэгчийг ихээр татаж байгаа юм. "Apple" компанийн өөрийн гэсэн хөгжмийн үйлчилгээ "Apple Music"-ийг гаргасан ч зах зээлд эзлэх хувиараа "Spotify"-ийг давж чадахгүй байгаа юм.

- TIDAL | iOS болон Android

САНАЛ БОЛГОХ