“ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР ХУРЛЫН УДИРДАМЖ

Албаны хүний үг


Манай улсын хүүхдийн ууган байгууллага Монголын Хүүхдийн ордон нь 2018 онд түүхт 60 жилийн ойгоо угтаж байна. Ойн арга хэмжээний хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг БСШУСЯ, ЭМЯ, ГХЯ, НЗДТГ, ГБХХГ, Их дээд сургуулиуд болон ОХУ, БНХАУ, Тайланд, БНСУ, Япон,Турк зэрэг орнуудыг хамруулан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Ерөнхий зохион байгуулагч: Монголын Хүүхдийн ордон
Хэзээ: 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр
Хаана: Монгол Улс, Улаанбаатар хот, Монголын Хүүхдийн ордны их танхимд Хурлын зорилго
Хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бий болгох, түүний хөгжлийг дэмжих шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилсан олон талын арга зүйн бодлогыг тодорхойлон хэрэглээнд нэвтрүүлэх зөвлөмж гаргахад оршино.
Хурлын үндсэн чиглэл, тавигдах шаардлага
Эрдэм шинжилгээний хуралд хүүхэд хөгжил, хамгааллын дараах чиглэлүүдээр илтгэл хэлэлцэнэ.
Хүүхдийн хөгжил, оролцоо, боловсролын асуудлууд
Хүүхдийн эрүүл мэндийн асуудлууд
Хүүхдийн сэтгэл зүйн асуудлууд
Хүүхэд хамгаалал, хууль эрх зүйн асуудлууд
Улс орнуудын хүүхдийн талаар баримтлах төрийн бодлого
Цахим хуудас: www.mxo.ub.gov.mn
Цахим хаяг: mxo1958@gmail.com
Лавлах утас: 11-318274, 99064836


САНАЛ БОЛГОХ