Б.Ариунтунгалаг: Манай шилжүүлэг БНХАУ-ын аль ч банкны данс руу 1-2 цагийн дотор ордог

UB Info

Техник технологи хөгжихийн хэрээр бүх зүйл хялбарчлагдсаар, өнөөдөр бид дэлхийн аль ч өнцөг булан руу чөлөөтэй холбогдож, харилцаж, тэр ч байтугай мөнгө шилжүүлгийг хамгийн хурдан, хялбар аргаар хийх боломжтой болжээ.

Бид энэ удаад Даш Кредит ББСБ-ын үйл ажиллагаатай танилцаж, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ариунтунгалагтай ярилцлаа.

-Сайн байна уу. "Даш Кредит" ББСБ нь хэзээ байгуулагдсан бэ? Үйл ажиллагааныхаа талаар танилцуулаач.

Манай компани 2016 онд байгуулагдсан. Бид БНХАУ-руу цахим төлбөр тооцоо буюу юанийн гуйвуулгын үйлчилгээ эрхэлдэг. Одоогоор 3 салбар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бид саяхан Монголын анхдагч олон улсын цахим гуйвуулгыг нэвтрүүлээд байна.

-Монголын зах зээлд маш олон банк, санхүүгийн байгууллагууд юанийн гуйвуулгын үйлчилгээ үзүүлж байна. Танайх тэдгээрээс ямар онцлог, давуу талтай вэ?

Бидний баримталдаг зарчим бол хурдан шуурхай, найдвартай үйлчлэх, мөн бусад өрсөлдөгч байгууллагуудаас хямд шимтгэлтэй байх.
Өмнө нь иргэд гадаад улс руу гуйвуулга хийхийн тулд зөвхөн банкин дээр л очдог байсан. Харин сүүлийн үед тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагууд гарч ирснээр иргэдийн цаг завыг хэмнэх болсон.
Банкаар гадаад руу гуйвуулга хийхэд ажлын 1-3 хоног зарцуулах шаардлагатай байдаг. Мөн шаардагдах бичиг баримт их учраас шилжүүлэг хийхэд түвэгтэй байдаг.
Харин манай шилжүүлэг БНХАУ-ын аль ч банкны данс руу тухайн өдөртөө 1-2 цагийн дотор ордог. Шимтгэлийн хувьд банкнаас ялгаагүй учир цаг зав хэмнэнэ. Түүнчлэн, бид юанийг яг тухайн үеийн найман шаргын ханшаар тохируулж авдаг.

-Монголын анхдагч олон улсын цахим гуйвуулгыг нэвтрүүлсэн гэлээ. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

Тийм ээ. Бид саяхан dashcredit.mn сайтаа ажиллагаанд орууллаа. Ингэснээр иргэд заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй, байгаа газраасаа онлайнаар гуйвуулга хийх боломжтой болсон юм.
Цахимаар гуйвуулга хийхийн тулд юун түрүүнд үйлчлүүлэгч 
dashcredit.mn сайтад орж бүртгүүлнэ. Дараа нь, шилжүүлгийн цэс рүү орж хүлээн авагчийн данс, нэр, утасны дугаар гэх мэт мэдээллийг үнэн зөвөөр оруулж шилжүүлэг хийх боломжтой.
Мөн гүйлгээ хийгдсэний дараа баримт тухайн үйлчлүүлэгчийн и-мэйл хаяг руу автоматаар очдог.

-Яагаад заавал Хятад руу гуйвуулга хийх болсон юм бэ? Энэ салбарын зах зээл ямар түвшинд байна вэ?

Анх бид тусгай зөвшөөрлөө авах гээд судалгаа хийж байхад 2016 оны байдлаар давхардсан тоогоор жилд 900 гаруй мянга орчим, сард 75 мянга орчим хүн Хятад улс руу зорчдог гэсэн тоо баримт байсан. Харин одоо 2 жилийн дараах байдлаар энэ тоо улам өссөн хандлагатай байна.
Тиймээс Хятад улс Монголын худалдааны салбарын хамгийн том түншүүдийн нэг гэдэг утгаараа энэ салбарын зах зээл маш өргөн хүрээтэй байна.
Мөн анх бид үйл ажиллагаагаа явуулж эхлэх үед 5 компани л юанийн гуйвуулга хийдэг байсан бол одоо энэ тоо 13 болтлоо өссөн. Энэ нь салбарын өрсөлдөөн ширүүсч байгааг харуулж буй юм.

-Танайхыг сонгож гуйвуулга хийснээр ямар нэгэн урамшуулал бий юу?

Юун түрүүнд, манай Дашкредитийн сайтад бүртгүүлсэн хэрэглэгчийн дансанд 15 мянган төгрөгийн бонус шууд орно.
Мөн 10 удаа БНХАУ-руу юанийн гуйвуулга хийсэн тохиолдолд 1 удаа ямар ч шимтгэлгүй шилжүүлэх боломжтой болно.
Оюутан залуусдаа зориулж “шилжүүлж буй юанийн дүн 3000¥ дотор бол 10 минутын дотор дансандаа орно гэсэн” зарчим баримталдаг.

-Хэрэглэгчийн мэдээллийг сайтдаа бөглүүлж авна гэж байна. Нууцлалын баталгаа өгөх үү?

-Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн манай сайтын админ л харах эрхтэй байдаг. Яагаад хэрэглэгчийн мэдээллийг авах ёстой гэхээр хэрвээ гүйлгээ хийхэд ямар нэгэн алдаа гарсан тохиолдолд бид эргээд тухайн хүнтэйгээ холбогдох шаардлагатай байдаг. Тиймээс бид мэдээллийг сайт дээрээ бөглүүлж авч байгаа юм.
Харин өөрийн биеэр ирж үйлчлүүлж байгаа тохиолдолд иргэний үнэмлэхтэйгээ байхад л хангалттай.

-Цаашид өөр улсууд руу гадаад гуйвуулга хийдэг болох уу?

Бид одоогоор Япон, Солонгос гэх мэт Азийн орнуудад судалгаа хийж байгаа. Цаашдаа Европ, Америк руу ч мөн гадаад гуйвуулга хийх төлөвлөгөөтэй байна.

Гэхдээ мэдээж хэрэг эхний ээлжинд Хятад улс руу хийх юанийн гуйвуулгын ажлаа жигдрүүлж, туршлага хуримтлуулах хэрэгтэй. Хятад улс бол маш том зах зээл.

- Ярилцсанд баярлалаа.

Та бүхэн Дашкредит ББСБ-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99181905, 77117303 дугаараас авах боломжтой.

САНАЛ БОЛГОХ